Bgroeninggem

Бруно Грёнингийн Анд Нөхдийн Хүрээлэлд тавтай морилно уу

Бруно Грёнингийн сургаалиар оюун санааны зам мөрт эдгэрэл, тусламж хүртэх нь – Анагаах ухаанаар баталгаажуулах боломжтой!

  • • Соёлт нийгмийн ард түмэн эрт дээр үеэс мэддэг байсан зүйл
  • • Шинэ үеийн алдар цуутай эмч нар (Парацельс, Ханнеманн...) ашигладаг байсан
  • • Шинжлэх ухааны чухал чухал нээлтээр баталгаажуулах боломжтой

Амьтай бүхний үндэс болдог, эдгэрлийг хүртээх боломжтой дээд хүчин гэж байдаг!

Бруно Грёнинг үүнийг амьдралын хүч, анагаагч хүч, Heilstrom, эсвэл бурханлагч хүч гэж нэрлэсэн. Тэрээр энэ талаар маш тодорхой, гүн мэдлэгтэй байсан бөгөөд уг мэдлэгээ өөрийн энгийн сургаалиар дамжуулан бүх хүн ашиглах боломжтой болгожээ.

Бруно Грёнингийн Анд Нөхдийн Хүрээлэл бол мартагдсан энэхүү төрөлх анагаагч хүчийг хүлээн авснаар тусламж, эдгэрэл хүртсэн хүмүүсийн нэгдэл юм. Дэлхийн өнцөг булан бүрт яс үндэс, шашин үл харгалзан Бруно Грёнингийн сургаалийг дамжуулж байна.

Бие болон сэтгэлийг зохих байрлалд аваачснаар хүн бүр бурханлаг хүчийг өөртөө хүлээн авах боломжтой. Биед мэдрэгдэж буй энэхүү “Heilstrom” нь тусламж, эдгэрлийг авчирдаг, тэр ч бүү хэл архаг, үхэжсэн, хүнд хэлбэрийн бие махбодийн зовлонгоос ангижруулдаг.

“Итгэ, үнэмш. Бурханы хүч тусална, эдгэрүүлнэ.” (Бруно Грёнинг)

Анагаах ухаан дахь өвчний түүхийг үлгэрлэн дуурайж их хэмжээний эдгэрлийг бүртгэдэг. Бруно Грёнингийн Анд Нөхдийн Хүрээлэл дэх Анагаах Ухаан-Эрдэм Шинжилгээний мэргэжлийн баг (MWF) болох хэдэн мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэнг өөртөө нэгтгэсэн уг бүлэг нь эдгэрлийн түүхийг утга агуулгаар нь нягтлан шалгаж, боломжтой бол энэ бүхэнтэй ул хамаарах эмч нарын эмчилгээ, шинжилгээний баримтанд тулгуурлан эмч нарын тайлбар бүхий баталгаажуулалт гаргадаг.

PeacePole-Verleihung

НҮБ-н Олон Улсын Энх Тайвны шагнал

Дэлхийн Энх Тайвны төлөөх Нийгэмлэг (WPPS) Анд Нөхдийн Хүрээллийн 30 жилийн зүтгэлийг үнэлэв.

Дэлгэрэнгүй...

Эдгэрлийн гайхамшиг

Уг кино нь 1959 оноос хойш болсон бүх үйл явдлыг мөн Анд Нөхдийн Хүрээллийн цар хүрээг харуулна.

нийтлэлийн тухайд

bild 12a

Номны танилцуулга
Анагаах Ухаанд гарсан хувьсгал

Бруно Грёнингоор дамжуулан хүртсэн эдгэрлүүд 50-иад онд сэтгэл зүрхийг огшоон байлаа. Түүний амьдралын зам 1959 онд төгссөн, гэвч “Эдгэшгүй зүйл гэж үгүй, Бурхан хамгийн агуу эмч” гэсэн түүний үг өнөөг хүртэл эмч нарын баталгаажуулах эдгэрлээр дамжуулан үнэн гэдгээ харуулсаар байна.

Бруно Грёнинг - Анагаах Ухаанд гарсан хувьсгал

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд