Донтолтын эдгэрэлүүд

Бруно Грёнингийн сургаалын тусламжтайгаар хар тамхинаас гарах

Хар тамхи болон архины хамаарал, мөн тоглоомын донтолтоос ангижирсан олон тооны эдгэрлүүд нь ийм өвчнөөс салахад Бруно Грёнингийн сургаалаар тусламж авч, эдгэрч болдгийг нотлон харуулж байна. Амжилтын мэдээ бүрийн цаана тухайн хүний хувь төөрөг тавилан байж байдаг ба энэ нь өөр нэг хүнийхтэй адил төстэй байж болох талтай.

Хэн ч бай Бруно Грёнингийн сургаал болон Heilstrom хүлээн авснаар хар тамхины донтолтоо даван туулах эрч хүчийг авч чадна. Үүний зэрэгцээ гэр бүлийн бусад хүмүүс ч ийм байдалд орсон хүнийхээ төлөө эрч хүчийг хүлээн авснаар түүнд тусалж чадах болно.

Архины хамаарлаас эдгэрсэн нь

У. Х. (33), Фрайзинг (Герман улс)

У.Х. 17 настайгаасаа эхлээд архи ууж эхэлсэн. Эхэн үедээ бага, сүүлдээ их уудаг болов. Өдөрт тогтмол 10-15 шил пиво уудаг болсноор сүүлдээ хамтран амьдрагчаасаа салахад хүрчээ. Найз эмэгтэйнхээ тусламжтайгаар Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон. Хэдэн сарын дараа гэхэд огт хамааралгүй болжээ.Эдгэрсэнээр тэр цоо шинэ амьдралыг эхлүүлсэн байна.

Архины хамаарлаас ангижирсан нь

Г. Ф. (39), Кёлн (Герман улс)

Г. Ф. 15 настайгаасаа эхлээд пиво ууж эхэлжээ. Тэр 20 нас хүрээд өдөрт 20 шил пиво уудаг болж. Орой болгон 8 шил пиво уугаад л бие нь загатнах, нервтэх, нойр муутай болох шинж тэмдэг илэрдэг болсон байна. Ажлын газрынхаа хүнээс анхудаа Бруно Грёнингийн тухай сонссон байна. Нэг жилийн турш эрч хүч хүлээн авсны дараа нэг л өдөр ямар нэг зовиурын шинж тэмдэг илрэхгүйгээр архинаас гарчээ.

Healing from Alcoholism and depression

John Leiker, USA

John Leiker was for 35 years an alcoholic and drank 17 bottles of beer a day. He suffered from severe depression and twice tried to end his life. His condition was hopeless. At a lecture about the teachings of Bruno Gröning, he experienced a spontaneous and permanent healing of alcoholism. Six months later he felt a strong force that flowed from the legs to the head and freed him of all mental health problems.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд