Цочролын дараах сэтгэл гутрах өвчин эдгэрсэн нь

Р.З (43 настай) Австралийн Мелбоурн хот

Rosa  Zenel (43), Melbourne (Australien)Би хүүхэд байхаасаа л хатуу гараар хүмүүжүүлдэг эцгээсээ больж сэтгэл гутралд орсон. Үг дуугүй, сэтгэлийн зовнилтой дээр нь нойр муутай байв. Есхөн настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Манай гэрийнхэн энэ талаар мэдсэн хэдий ч үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингээд би 16 настай байхдаа маш их тунгаар эм ууж амиа хорлох оролдлого хийсэн боловч “бүтэлгүй оролдлого” болсон. Би бүх хичээлдээ муу сурч, бүх шалгалтандаа “унасан”. Ингэснээр өөрийгөө үзэн ядах бодол маань улам гүнзгийрч өөрийгөө хэнд ч юунд ч хэрэггүй “амьтан” гэж итгэх болсон. Дараа нь би 18 настай байхдаа гэрээсээ явж бие даан амьдрах болсон . 22 настайгаасаа эхлээд дөрвөн жил сэтгэл зүйч эмчийн хяналтад эмчлүүлсэн. Чингэхдээ ямар нэгэн гаж нөлөө үүсэж болзошгүй учраас ямар ч эм тан ууж хэрэглээгүй. Гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан төдийгүй бөгөөд сэтгэл зүйч эмч маань надад өөрөөр ямар нэгэн тус дэм хүргэж чадахгүй, ийм боломжгүй гэдгээ хэлсэн. Би адал явдлаар дүүрэн маш их саад бэрхшээлтэй маш урт замыг туулж маш олон сэтгэл зүй судлаач, сэтгэл зүйч эмч, домч нартай уулзсан. Өнгөрсөн үүх түүхээ санан дурсах бүрт миний бие махбодь жижгэрч турах болсон. Би хүмүүсийн нүднээс далд нуугдаж амьдрах болсон бөгөөд зүрхний шигдээс туссан мэт сэтгэж маш хүнд цочролд автах болсон. Ингээд олон цагаар ухаан алдаж унах болсон. Би өрөөнийхөө үүдийг байнгаа түгжээстэй байлгадаг бөгөөд олон жил унтаастайгаар уйлж хайлж байна. Эдгээр сэтгэл гутрал, айдас хүйдэс, цочрол маань улам гүнзгийрч муудах болсон бөгөөд 2003 онд “галзуугийн эмнэлэг”-т хүргэгдсэн. Ингээд үзлэг, сорилд орсны дараа эм уух болсон. (Эхлээд Cipramil ууж байгаад, дараа нь Avanza = Mirtazepam гэдэг эм уух болсон ба эдгээр нь тус дэм болж байсан). Ингээд одоо бүх юм хэвийн, эрүүл боллоо гэж би бодож байсан боловч миний сэтгэлийн гүнд ямар нэгэн дурсамж байгаад л байсан бөгөөд маш чангаар “дууддаг” байсан. Ингээд 2005 онд нэгэн сэтгэл зүйчийн тусламжтайгаар эм уухаа багасгах, бүр болих оролдлогыг эхлүүлсэн. Эмийн тунг багасгаад 30 мг хүртэл бууруулсан байж байтал хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсэн. Би маш их хөлөрдөг, зовиур ихтэй, айдастай, салганах өвчтэй, дотор муухайрах, бачимдаж давчдах зэргээр шаналах болсон. Ингээд дахиад эмээ уухаар шийдсэн. Ингээд эмч нар надад нойрны эмнээс гадна хордлогын эсрэг Валиум гэдэг эм бичиж өгсөн. Гэхдээ намайг Аванза гэдэг эмийн тунг дахиад 60 мг хүртэл нэмэгдүүлэх үед хордлогын шинж тэмдгүүд зогссон. Би энэ эмнээс хамааралтай байснаа олж мэдээд маш ихээр харамссан. Би үлдсэн амьдралаа эмчилгээнд зарцуулж, эмч нарын дэргэд өнгөрүүлэх юм байна гэсэн мэдрэмж надад төрдөг байсан. Гутралд автах энэ явдал нь намайг байнга уйлахад хүргэдэг, миний бие хаа сайгүй өвчин зовиуртай байсан учраас амьдралаа дуусгавар болгох хүртэл бодолд автуулдаг байсан. 2007 оны 7-р сарын 1-нд амиа хорлохоор төлөвлөж байсан.

Эцсийн эцэст зөвхөн бурхны авралыг эрдэг

2007 оны 6-р сарын 29-ний өдөр, баасан гарагт Мельбүүрн хотын олны очих газрын нэг болох нэгэн гүүрэн дээр явж байгаад би өвдөг сөхөрч суугаад “надад туслаач” гэж бурхнаас гуйсан юм. Ингээд ямар нэгэн хариу тэмдэг ирэхгүй бол 2007 оны 7-р сарын 1-нд амиа хорлохоор төлөвлөж байсан. Ингээд дараа өдөр буюу маргааш нь хараахан сайн танилцаж амжаагүй байсан найз охин утасдав. Тэрбээр хамтдаа ганц аяга кофе уух зуураа уулзах боломжтой эсэхийг асуусан бөгөөд нэгэн домч бариачын тухай киноны тухай надад ярьсан. Надад зөв замыг маань заагаад өгөөч гэж би бурхнаас гуйсан бөгөөд 2007 оны 7-р сарын 1-нд тэр киног олж үзсэн.

Аврал ирсэн нь

“Бруно Грнингийн хачирхалтай үзэгдэл” хэмээх уг киног үзэж байхдаа би яалт ч үгүй өөрийн эрхгүй уйлсан юм. Миний зүрх сэтгэл нээлттэй байлаа. Надад ямар нэгэн дулаан бүлээн амьсгал, хайр энэрэл мэдрэгдсэн. Уг кинонд ходоодны хорт хавдар туссан бодит гэрч хүний эдгэрсэн тухай үзүүлдэг. Тэр хүн зовлонг гэтлэх тухай ярьдаг. Энэ нь миний сэтгэлийг маш их догдлуулж хөндсөн. Ингээд тэрхүү “домын увидас” нь миний бүх биеэр хэрхэн урсаж байгааг би мэдэрсэн. Кино төгсөх үед би баяр хөөрөөр бялхаж, маш их эрч хүчийг мэдэрсэн. Яг тухайн үедээ надад эдгэрэх дом орсон эсэхийг би ойлгоогүй. Гэхдээ л би бурхан миний мөргөлийг сонссонд нь баярлаж байлаа. Энэ өдрөөс хойш миний бие сайжирч эхлэв. Ингээд би дахиад спорт, биеийн тамираар хичээллэх боллоо. Хэсэг хугацааны дараа нөгөө эмнүүдээ уухаар бүр сөрөг гаж нөлөө илрэх болов. Өөрөөр хэлбэл би уухаараа гутралд автах болов. 2008 оны 4-р сард Сидней хотод найз нөхдийнхөө хүрээнд болсон уулзалтад орсны дараа би өөртөө хатуу Regelungen тогтоолоо. Маш олон цагаар унтах шаардлага үүссэн бөгөөд мөн бас хажуугаар нь толгой өвдөх болов. Үүнийг сахисны дараагаар надад гутралд автах явдал тохиолдохоо больсон ба хордлогын шинж тэмдэг илрэхээ больсон. Айдаст автах, цочролд өртөх зэрэг явдал бүрмөсөн алга болсон. Ингээд би бас цуглаанд тогтмол явдаг болсон бөгөөд өдөрт хоёр удаа einstellen Heilstrom ордог болсон. Би аврагдсан бөгөөд өвчин зовиур, хараат байдал, эмчилгээ сувилгаа, эмч нар зэргээс хамааралгүй болсон бөгөөд шаналал зовлонгүй болсон гэсэн мэдрэмжтэй болсон. Иймээс ч би миний амьдралыг эргүүлэн авчирсан бурхандаа бас Бруно Грёнинг найздаа баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Сэтгэл зүйчийн сэтгэгдэл:

Хатагтай Ц. гэдэг хүн амьдралаас залхаж уйдах сэтгэцийн гутрах эмгэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээний арга зүй болон нуруу нугасны эмгэг, гэмтлийн дараахь сэтгэцийн архаг эмгэг, муу муухай бодолд автахаас зайлсхийх, үүнтэй зэрэгцээд сэтгэц, үйлдэл эсвэл зан авирын хяналтгүй илрэлүүд бүхий сэтгэцийн эмгэг, айдаст автах, цочих, нойргүйдэх зэрэг сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмчилгээний арга зүйг бүр бага залуу насандаа боловсруулж эхэлсэн байдаг. Сэтгэл зүйн сэргээн засах, сэтгэцийн эмгэг эмчлэх зэргийг эмчлэх оролдлогуудын аль нь ч түүний биеийн байдлыг удаан хугацаанд илааршуулж сайжруулж чадаагүй юм. Бруно Грёнингийн сургаалийг олж авснаас хойш аливаа үйл явдлыг ойлгож тусгаж авах болон зан үйлийн түвшинд гэнэтийн өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд үүнийг тухайн үедээ сэтгэл зүйн талаас нь тайлбарлах боломжгүй байсан бөгөөд энэ бол гайхалтай хачирхалтай үйл явдал байсан юм. Үүний тайлбарыг зөвхөн гэгээрлийн замаар домнох, эдгээх гэдгээс эхлэх боломжтой.
Р.Б., философийн ухааны лицензит сэтгэл зүйч

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд