Сэтгэлийн эдгэрлүүд
1992 онд анагаах ухаан-эрдэм шинжилгээний мэргэжлийн баг бий болсноос хойш Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд өнөөдрийн байдлаар мянга мянган тусламж, эдгэрлүүд бичигдэн бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд шинэ шинэ эдгэрлүүд байнга тохиолдож байгаа тул архив тогтмол шинэ амжилтын мэдээгээр баяжигдаж байгаа билээ. Мөн энэхүү веб-хуудсанд ч дараа дараагийн эдгэрлүүдийг тогтмол байршуулах юм. Эндээс Та сэтгэлийн эдгэрлийн талаарх амжилтын мэдээнүүдийн хураангуйг унших болно.
Архины хамаарал болон сэтгэлийн гүн хямралаас эдгэрсэн нь
Жон Лейкер, АНУ
Жон Лейкер 35 жилийн турш архи уусан ба өдөр бүр 17 шил пиво уудаг байж. Тэр маш гүн хямралтай байсан ба тэр хоёр ч удаа амиа хорлохоор завдсан байна. Тэр итгэл найдвараа бүр мөсөн алдсан байв. Бруно Грёнингийн сургаалийн тухай илтгэлийн үеэр архины хамаарлаас шууд эдгэрчээ. Хагас жилийн дараа тэр Einstellen хийх үедээ хөлнөөс толгой хүртэл урсах хүчтэй эрч хүчийг мэдэрсэн бөгөөд тэр сэтгэлийн бүх дарамтаасаа чөлөөлөгдсөн байна.