Бруно Грёнинг (1906-1959)

Нийгэмд шуугиан тарьсан ер бусын хүн

Bruno Gröning in Herford1949 оны нэг шөнийн дотор л Бруно Грёнинг гэдэг нэр германы олон нийтийн анхаарлын төвд гарч ирсэн юм. Хэвлэл, радио ба долоо хоногийн тоймоор түүний тухай мэдээлж байлаа. “Шидэт эмч“ гэж нэрлэгдэх болсон түүний үйл явдлаар шинэхэн байгуулагдсан тулгар улс тэр чигээрээ амьсгалж байв. Түүний тухай кино хийгдэж, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн судалгааны хороод байгуулан, төрийн байгууллагууд дээд түвшиндээ хүртэл Бруно Грёнингийн хэрэгт анхаарлаа хандуулж байсан. Нордрайн Вэстфален муж улсын Нийгмийн хамгаалалын сайд Бруно Грёнингийг уламжлалт эмчилгээний хууль зөрчсөн гэж буруутгаж байхад, Баваарын Ерөнхий сайд харин Грёнинг шиг ийм “ер бусын үзэгдэл”-д хуулийн зүйл ангиар саад болж болохгүй гэж үзэж байлаа. Баваарын Дотоод хэргийн яам Грёнингийн үйл ажиллагаа бол “үнэ төлбөргүй хийж байгаа буяны ажил” гэж онцлон тэмдэглэж байв.

Хүн амын бүхий л давхарга бүрт Бруно Грёнингийн хэргийн талаар ширүүн маргаан дэгдэж байсан. Сэтгэл хөдлөлийн давалгаа маш их газар авсан. Эмч, сэтгүүлч, хуульч, улс төрч болон сэтгэл судлаачид бүгд л Бруно Грёнингийн тухай ярьж байлаа. Түүний нөлөөгөөр бий болсон гайхалтай эдгэрлүүд нь зарим хүмүүст дээд тэнгэрээс илгээсэн нигүүлсэнгүй их хайр хишиг байсан бол бусад нь үүнийг худал хуурмаг зүйл гэж үзэж байлаа. Гэсэн хэдий ч, анагаах ухааны судалгаагаар эдгэрлүүдийн бодитойг нотолж байсан.

Дэлхий даяар эгэл жирийн ажилчныг сонирхож байлаа.

Бруно Грёнинг 1906 онд Данциг хотод төрж, дайны дараа Баруун Германд дүрвэн ирсэн эгэл жирийн ажилчин хүн байв. Тэрээр олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд мужаан хийж, үйлдвэрт болон боомтод ажиллаж байсан. Тэгтэл тэрээр гэнэтхэн л олон нийтийн сонирхолын төвд зогсох болсон. Гайхамшигт эдгэрлийн тухай мэдээ дэлхий даяар тархсан. Бүх улс орноос өвчтөнүүд хийгээд тусламж хүссэн захидал, ажил төрлийн санал түүнд ирж байлаа. Арван мянган эдгэрэхийг хүссэн хүмүүс түүний эмчилгээний газруудад хүрэлцэн ирдэг байв. Анагаах ухаанд хувьсгал гарах тохироо бүрдсэн байлаа.

Хоригууд, шүүхийн ажиллагаа, шунахай хамтрагчдын хавчлага дор

Гэвч хатуу ширүүн сөрөг хүчин ч бас байсан юм. Тэд Бруно Грёнингийн үйл хэрэгт хориг саад тавихад бүх хүчээ дайчилж байв. Эмчилгээний хоригоор түүнийг буруутгаж, шүүхийн ажиллагаа түүнд чирэгдэл учруулж байсан. Үйл хэргээ журмаар нь явуулах гэсэн түүний бүх оролдлого талаар болсон юм. Энэ нь нэг талаас нийгмийн тодорхой хүчний хүчтэй эсэргүүцэл, нөгөө талаас түүний хамтран ажиллагсадын чадваргүй байдал, шунахайн сэдлээс болжээ. 1959 оны 1-р сард Бруно Грёнинг Парис хотноо эх гэр рүүгээ буцах үед түүний эсрэг шүүхийн шүүн таслах сүүлчийн хурал ид дундаа үргэлжилж байсан юм. Шүүхийн шүүн таслах ажиллагаа хаагдсан боловч хэзээч эцэслэн шийдвэр гараагүй билээ. Олон асуулт хариултаа хүлээсэн хэвээр үлджээ.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд