Толгойны архаг өвчинөө ангаасан нь

Агнес Сзилаги (58 настай) Унгарын Печ хот

Агнес Сзилаги (58 настай) Унгарын Печ хотБи 13 настайгаасаа эхлээд 45 жил толгойны архаг өвчинөөр шаналсан. Нэг сард хамгийн багадаа 11-12 өдөр толгой маш хүчтэй өвдөж залгуулаад бөөлжиж, анхааралаа төвлөрүүлж чадахаа болидог байв. Энэ үед мэдэрхүйн эрхтэнүүд хэт мэдрэмтгий болж, дуу чимээ, гэрлийг тэвсэрлэхгүй тэсэхүйеэ бэрх байлаа. Биеийн чадал тэнхээ барахын дээр толгой эргэж , огиулж бөөлжих нь хэвийн үзэгдэл болсон. Би Альгопирин, Демалгон гэх мэт олон эм уусан боловч тусыг эс үзэв.

Өвчинтэйгээ эвлэрэх үү?

Би сувилагч мэргэжилтэй, хоёр хүүхдээ ганцаараа өсгөдөг. Гэрт ч ажил дээр ч байнга шахам толгой өвддөг. Яг энэ үед хийж байгаа ажилдаа анхаарахад маш хүнд , бүх хүчээ шавхаж арай л ядан дуусгадаг байв. Би өөрийнхөө энэ байдалтай эвлэрч, амьдрал үргэжилсээр л.

Өвчинөө анагаах эрэлд гарсан нь

Би бурханд итгэдэг . Энэ бэрх өвчин шаналал хэзээ нэгэн цагт эцэс болох болов уу хэмээн олон арван эмч домчоос аврал эрэн уулзаж, төрөл бүрийн эмчилгээний аргуудыг судалсан. Ингээд 1996 онд суматриптан эмийг сайжируулан хөгжүүлж толгойны хүчтэй өвдөлтийн эсрэг Имигран эм худалдаанд гарсан. Энэ хүчтэй эмийг би зайлшгүй тохиолдолд хэрэглэж байв. Гэвч судасны хана хатуурах гэх мэт маш их гаж нөлөө ихтэй , сөрөг үр дагавараас аль болох сэргийлж, хэрэгтэй үед нь уухын төлөө их хичээл зүтгэл гаргасан хэдий ч нөхцөл байдал улам дордсоор л байв.

Сүүлчийн найдвар

Цаг хугацаа өнгөрөх тусам толгой хүчтэй өвдөх үед хийж байсан ажлаа орхиод хэвтэхэд хүрэв. Тэр үедээ би Рэйкигээр хичээллэж байв. 2002-2008 онд өдөр тутмын амьдралаа зохицуулахад маш их хүч зарцуулах болов. Нэг долоо өвдөж өвдөж , хэдэн долоо хоног намжиад дахиад л эхнээсээ давтагдана. Би тасралтгүй эмчилгээний арга эрж хайж судалсны эцэст 2000 оны сүүлээр Бруно Грёнингийн “Ангаагчидын сэтгүүл” хэмээх нэгэн сар тутмын сэтгүүлийг олж уншсан юм. Хэсэг хугацааны дараа нэгэн өгүүллэгээс “Бруно Грёнингийн ёр бусын үзэгдэл”хэмээх баримтат кино гарсныг олж уншив. Дараа нь 2008 оны 4-р сард кино гарахаас нэг өдрийн өмнө Кечкемет хотод ирээд буудалд буув. Тэнд байхдаа энэ киног үзээд өвчинөөсөө салсан нэгэн залуутай танилцах сайхан завшаан тохиосон юм. Тэрээр миний бодлыг баталж өгсөн бөгөөд би бурханаас энэ киног үзэж анагаах гайхашигаас хүртээхийг гуйсан билээ.

Үг ярианаас эрчим хүч

Киногоо үзэж байхдаа би урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй эрч хүчийг хүлээн авсан. Миний тархи толгой нэг долоо хоног орчим маш хүчтэй өвдөж байснаа гэнэт бүх өвчин салхинд хийсэх мэт үгүй болсон. Үүнээс хойш 45 жилийн турш тасралтгүй шаналгаж, сайхан амьдрахад чөдөр тушаа болж байсан өвчин эцэс болов. Өнөөдөр би ямар ч асуудалгүй нарны хурц туяан дор шувуудын жиргэхийн сонсон амьдралын сайн сайхныг мэдэрч байна. Дуу чимээнд цухалдахаа больж, өдөр тутмынхаа ажлыг хялбархан гүйцэтгэх боллоо. Би бурханд, Бруно Грёнинг-д энэ өвчнөөс ангижуулсанд хязгааргүй их талархаж явдаг.

 

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд