Organisation

Мэдлэгийг түгээх

Грете Хойслер ХХК болон хэвлэлийн газар нь Бруно Грёнингийн сургаалыг олон нийтэд нээлттэй болгож байна

Грете Хойслер ХХКБруно Грёнинг таалал төгсөхөөсөө өмнө ном бичих хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Гэвч хүссэнээр нь болсонгүй. Номын нэр, бүлгүүдийн гарчиг, гараар бичсэн догол мөр л архивд хадгалагдан үлдсэн байна. 1984 онд эдгэрсэн, Бруно Грёнингийн олон жилийн хамтран зүтгэгч, Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэл-ийг үндэслэн байгуулагч Гретэ Хойслер Бруно Грнингийн дурсгалд зориулан ном бичжээ. Бруно Грёнингийн тухай болон түүний эргэн тойрон дахь бодит үнэн гэсэн номондоо Бруногийн бичсэн дэд бүлгийн гарчгуудыг авч, тухайн үеийн хэвлэлд нэрлэснээр “Гайхамшигт эр”-ийн тухай дэлгэрэнгүй бичсэн байна.

Номыг хэвлэх газар олдоогүй тул тэрээр өөрийн хэвлэлийн газраа номоо нэг ширхэг хэвлэхээр болов. Нэг л ном хэвлэхийн тулд Гретэ Хойслер- хэвлэлийн газар байгуулагджээ. Одоо олон төрлийн ном, СD, DVD хуурцаг, сонсдог ном, хуанли, гараар зурсан мэндчилгээний хуудас, улиралд нэг удаа гардаг сэтгүүл зэргийг онлайн дэлгүүрээр худалдаалж байна.

Хэвлэлийн газрын зорилгыг дараах байдлаар тодорхойлжээ: “Гретэ Хойслер ХХК/Хэвлэлийн газар нь Бруно Грёнинг, түүний сургаалыг олон нийтэд өргөнөөр танилцуулан, сонирхсон бүх хүмүүст Бруно Грёнингийн үйл хэрэгт өөрөө итгэн үнэмших боломж олгоно."

Хэвлэлийн газрын орлого нь шинээр ном гаргах, номыг шинэчлэн гаргах, шинэ бүтээл хийхэд зарцуулагдана.Хэвлэлийн газрын бүх ажилтнууд сайн дураар ажилладаг.Түүнээс гадна анд нөхдийн хүрээлэл, хэвлэлийн газрын санхүү тусдаа салангид байдаг.

Эмч нартай хамтран ажиллах

Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэл эмчийн үүргийг орлохгүй

Uni-Vortrag Los Angeles 2009 Herr BlättnerБруно Грёнингийн нэгэн адилаар Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд оношлогоо хийхгүй, эмчилгээнүүд хийгдэхгүй, шинжилгээ хийхгүй буюу үзэхгүй. Эм уухыг зөвлөдөггүй, мөн бичиж ч өгдөггүй. Эмчид очиж үзүүлэх, эм уух, эмчилгээ хийлгэх эсхүл хагалгаа хийлгэхийг хорьдоггүй. Грёнингийн үзэж байгаагаар эдгэрэл бүр бурхны аврал нигүүлсэл. Тийм ч учраас Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд эдгээнэ гэсэн амлалт өгдөггүй.

Олон тусламж хайгчид “эдгэшгүй” гэсэн эмнэлэгийн оношийг сонсоод сэтгэлээр унасан байдаг. Цочиж сандрах, айх, сэтгэл түгших ж: тамир тэнхээ барагдах, сульдах байдлаар бие дээр шууд шинж тэмдэгүүд илэрдэг. Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд тусламж хайгчид сэтгэл санаагаа сэргээж өөдрөг болгох хэрэгтэй. Олон амжилтын мэдээнүүд болон эдгэрсэн анд нөхдүүдийн амьдралд нь тохиолдсон сэтгэл хөдөлгөм үйл явдлууд өөрийн эдгэрэлдээ итгэх итгэлийг хүчтэй болгоход үнэлж баршгүй дэмжлэг болж өгдөг. Бруно Грёнинг зөвлөгөө өгөх, ховсдох арга нь хүний хүслийг хязгаарладаг тул практикт хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул анд нөхдийн хүрээлэлд ч үүнийг хэрэглэдэггүй байна. Тусламж хайгчид өөрийн сүсэг бишрэлийн хүчийг бусдаас хамааралгүйгээр өөрөө хөгжүүлж бий болгоно. Гэхдээ анд нөхдийн хүрээллээс гадна байгаа хэрэгцээтэй, анагаахын эмчилгээний арга хэмжээнүүдийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Эмч нарын хамтын ажиллагаа

Бруно Грёнинг амьд ахуй цагтаа эмч нартай хамтарч ажиллахыг эрмэлздэг байжээ. Хайдельбергийн шалгалтын хүрээнд Хайдельбергийн их сургуулийн дэргэдэх клиникийн шалгалтын комиссийн шалгалт өгч байхдаа эмч нарыг гайхашруулсан байдаг. Бруно Грёнинг өөрийнх нь чадвараар бизнес хийх саналаас татгалзсан тул тухайн үед хэн ч түүнтэй хамтарч ажиллаагүй.

Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээллийн дэргэдэх анагаах ухаан-эрдэм шинжилгээний мэргэжлийн багт анагаахын салбарын 1000 шахам мэргэжлийн хүмүүс, үүн дотор хэдэн зуун эмч Бруно Грёнингийн сургаалын дагуу оюун санааны замаар эдгэрсэн асуудлыг судлан ажиллаж байна.

Шашнаас ангид байдал

Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэлд дэлхийн бүх шашны төлөөлөл бий

Gruppenfoto Mai 2013Бруно Грёнингийн үйл хэрэг ямар нэг шашин эсхүл шашны урсгалтай холбоогүй. Тусламж хайгчид шашны шинэ мэдлэгтэй байх шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ: Бруно Грёнинг өөрийг нь сонсож байгаа хүмүүст хандан өөрийнхөө сүсэг бишрэлдээ үнэнч хэвээр байж, сүм хийддээ очиж байхыг зөвлөж байсан байна. ”Би бүх сүмийг сүсэг бишрэлтэй хүмүүсээр эргээд дүүргэмээр байна. (...) Хүн бүр шүтэж ирсэн шашиндаа үнэнч байх хэрэгтэй, харин бүлгийн уулзалтандаа ирээд сүсэг бишрэлийн хүчийг хүлээн авах хэрэгтэй.“ Хүн христ, мусульман, еврей, хинду эсхүл буддист байна уу гэдэг чухал биш. Гол нь бурханд сүсэглэн биширч, түүнийг хүлээн авахад бэлэн үү гэдэг чухал. Грёнингийнхоор бол “Үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг ямарч байж болно, харин бүх хүмүүст адилхан тусална гэдэг чухал.”

Өөрийн сүсэг бишрэлдээ жинхэнээсээ хандах

Бруно Грёнинг өөрийн сүсэг бишрэлээ анхааран, амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэйг хүмүүст уриалж байлаа. Тэрээр амьдарч байсан үеийнхээ төөрөгдлийг олж харсан агаад олон хүн сүсэг бишрэлээ амаараа илэрхийлж байсан ч зүрх сэтгэлдээ тээж байгаагүйг ч мэдэж байж. Тиймд тэрээр: “Та уншлага, таринаа нэг хэв маягаар давтан хэлэх гэж сүм (мөргөлийн газар, лалын сүм, хийд, еврейчүүдийн сүм гэх мэт) рүү явах хэрэггүй! Дэмий! Харин амнаасаа гаргаж буй мөргөлийн гуйлтаа амьдрал дээр хэрэгжүүл!” гэж байнга хэлдэг байв.

Тэрээр хүмүүсээс сүсэг бишрэлдээ чин сэтгэлээсээ хандахыг шаардаж байсан. “Та үнэхээр сүсэг бишрэлтэй гэдгээ батлах хэрэгтэй! Та мөргөлийн газар очоод хүндэтгэлтэйгээр залбир! Өнөөг хүртлэх шигээ биш шүү. Зарим нэг нь, магадгүй олон хүн хэн ямар хувцас өмссөн байна гэдгийг харах гэж, хэн нэгэн хүний талаар, мөн олон таагүй зүйлийг ярих гэж тийшээ очдог. Би тэр таагүй зүйлсийг өөрийн чихээр сонсож, нүдээр үзсэн. Үүнийг болих хэрэгтэй. Ингэж болохгүй. Сүм рүү явлаа л бол бурханд хүндэтгэлтэй хандаж, эцэг бурханд хүмүүсийн төлөө хийсэн сайн үйлд нь талархах нь зүйтэй”.

 

Чөлөөт хүслийг хүндэтгэнэ

Хүн бүр өөрийн замаа сонгох эрх нь ямар ч үед чөлөөтэй

Чөлөөт хүслийг хүндэтгэнэБруно Грёнингийн сургаалд хүний хамгийн чухал хөрөнгө бол чөлөөт хүсэл гэсэн байдаг. Грёнинг хэлэхдээ: “Би хүнд сайн сайханд хүрэх замаа олоход нь тусалж болно, гэхдээ би хүний өмнөөс шийдвэр гаргах, түүнийг сайн үйл хий гэж тулгаж болохгүй. Хүн өөрийн замаа өөрөө л олох ёстой.”

Хувь хүний хүсэх эрх чөлөөний халдашгүй байдал нь Бруно Грёнингийн сургаалын үндэс болохынхоо хувьд анд нөхдийн хүрээлэлд тууштай хэрэгждэг. Анд нөхдийн хүрээлэлд байснаар хууль, эрх зүй, санхүү эсхүл шашин шүтлэгтэй холбогдсон ямар нэгэн үүрэг хариуцлага үүрэхгүй бөгөөд ямар ч нөхцөлд шуудхан л шийдэх хэрэгтэй. Үүнийг дотны сайхан нөхөрлөлтэй зүйрлэж болох юм.

Ихэнх тусламж хайгчид эхэндээ эргэлзэж тээнэгэлзсэн янзтай байдаг. Тэд юун түрүүнд өөрөө юм бүхэнд итгэхийг оролддог. Бруно Грёнинг: „Та юманд амархан итгэдэг байж болохгүй шүү Гуйж байна, гуйж байна! Өнөөдөр ч би байнга хэлдгийгээ дахин хэлж байна: ‚Миний хэлж буй болгонд та итгэх хэрэггүй!‘ Би ч танаас үүнийг шаардахгүй. Харин танд нэг л үүрэг бий: өөрөө өөрийгөө итгүүлэх!“ Эдгэрэл, тусламжийг хүн өөрийн биеэр мэдэрч байж л Бруно Грёнингийн сургаалд итгэх итгэл нэмэгдэж, улмаар бурхан хамгийн агуу эмч гэдэгт итгэн бишрэх болно. Heilstroms мэдрэх, мөн амжилтын үр дүнгүүд олон анд нөхдөд оюун санааны замаар улам цааш өгсөх, илүү ихийг сурах, таньж мэдэх сэдлийг төрүүлж өгдөг.

Оюун санааны хувьд бүрэн төлөвшсөнөөр та өөрийнхөө амьдралын эзэн нь болно

Анд нөхөд оюун санааны хувьд бүрэн боловсрон, оюун санаатайгаа ухамсартайгаар ажиллаж, хариуцлагаа өөрөө хүлээж чаддаг байхад Бруно Грёнингийн сургаал чиглэгдэнэ. „Та амьдралынхаа эзэн нь байхыг би хүсэж байна! Хүн та юу тарина, түүнээ хураана гэдэг шиг хүн бүр аз жаргалаа өөрөө цогцлоон бүтээнэ” гэж Бруно Грёнинг хэлж байжээ.“ Хүн бүр алдаа хийж болох хэдий ч хүн бүхэнд адил тэгш үйлчлэх учир шалтгаан-үр дагаварын байгалийн хуулийн дагуу хийсэн үйлийнхээ үрийг амсдаг. Оюун санааны хуулийг мэдэж байвал, өөрийн туршлагаа илүү амархан, богино хугацаанд хуримтлуулж чадна. Анд нөхдүүдийн туршлагыг өөр хоорондоо тогтмол солилцсоноор оюун санаа маш хурдан хөгждөг юм. “Нэг нь нөгөөдөө тусална, харин бид бүгдэд бурхан тусална” гэж Бруно Грёнинг хэлсэн байдаг.

 

Нийтийн эрх ашиг

„Байгалийн жамаар амьдралд туслах хүрээлэл ТББ“ нь ашгийн бус, хүмүүнлэгийн байгуулага болох нь хүлээн зөвшөөрөгдсөн.

Нийтийн эрх ашиг„Байгалийн жамаар амьдралд туслах хүрээлэл ТББ“ нь Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээллийн бүхий л албаны болон хуулийн хэргийг толгойлогч холбоо бөгөөд Зийгбург дэх анхан шатны шүүхэд бүртгэгдсэн болно.

Сайн дурын ба цалин хөлсгүй

Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэл нь аливаа үйл ажиллагааны төлбөр, гишүүнчлэлийн татвар, хураамж, санхүүгийн бусад татаасыг авдаггүй. Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээллийн бүх үүрэг даалгавар нь Бруно Грёнингийн заасанчлан сайн дурын хандиваар гүйцэтгэгдэх бөгөөд тусламж, эдгэрэл авсан анд нөхөд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон сайн дураар, цалин хөлсгүй ажилладаг. Тиймээс оюун санааны түвшинд ч, Гретэ Хойслерийн байгууллагад (ХХК) ч цалин, ажлын хөлс, ашиг хонжоо буюу түүнтэй адилтгах зүйл байхгүй. Мөн байгууллагыг удирдаж төстэй төлбөр байдаггүй ба энэ үйл хэргийг удирдаж байгаа Дийтер Хойслер ч цалин хөлс авдаггүй. Бруно Грёнингийн өөрийгөө гэх биш харин хажуудахынхаа төлөө байсан нь бидний үлгэр дууриалал болж байна. Бруно Грёнинг: “Би хүмүүсээс авах гэж биш, харин хүмүүст өгөх гэж амьдарч явна” гэж хэлж байжээ.

Анд нөхдийн хүрээлэл дөнгөж үүсч эхэлсэн үеэсээ л бүлэг бүрийн бүх хандив болон зардлыг нягт нямбай тооцож, шалгадаг байсан. Үлдсэн бүх мөнгийг цуглуулан бусад үйл ажиллагаанд ж: герман болон гадаад анд нөхдүүдэд зориулан сургалтын материалыг тогтмол хэвлэхэд зориулдаг. Түүнийг дараа нь бүх бүлгүүд болон улс орнуудад үнэ төлбөргүй, тэгш эрхтэй, хандив авахгүйгээр тараана.

Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэл

Оюун санааны замаар эдгээх олон улсын нийгэмлэг

Frau Häusler in New YorkБруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэл нь Бруно Грёнингийн сургаалыг өөрт хэрэгтэй, чухал гэдгийг таньж мэдсэн, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүмүүсийн сайн дурын нэгдэл юм.

Анд нөхдийн хүрээлэл байгуулагдсан нь

Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээллийг үүсгэн байгуулагч нь хатагтай Гретэ Хойслер (*1922 †2007) юм. Тэрээр 1950 онд Бруно Грёнингтэй танилцсан агаад эхний уулзалтаараа тэр эдгэрэшгүй 3 өвчнөөсөө ангижирч байжээ. Ингээд Бруно Грёнингийн дотны хамтран зүтгэгч нь болж, Австри улсад эхний бүлгүүдийг байгуулсан байна. Бруно Грёнингийг 1959 онд насан эцэслэсний дараа ч хүмүүс эдгэрч байгааг мэдээд, 1979 онд анд нөхдийн хүрээлэлийг үүсгэн байгуулжээ. Зорилго нь Бруно Грёнингийн оюун санааны өвийг хойч үед үлдээх, тусламж авах, эдгэрэхийн төлөө гуйх боломжийг хүмүүст олгоход оршино.
Эхэндээ үзэл санаа нэгтэй гарын алганд багтах цөөхүүлээ байсан бол 80-аад оны сүүлээр асар хурдтай өсчээ. Өдгөө Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэл нь дэлхий дахинд оюун санааны замаар эдгээх үйл ажиллагаа явуулдаг томоохон нийгэмлэгүүдийн нэг нь болж, Грете Хойслерийн хүү Дийтер Хойслер түүнийг удирдаж байна.

Дэлхий даяар орон нутгийн бүлгүүд

Энэ хугацаанд Европын бүх орон, мөн дэлхийн бүх тивийн 100 гаруй улсад орон нутгийн бүлгүүд байдаг. Хүрээлэлд нэгдсэн анд нөхдүүд гурван долоо хоног тутамд бүлгийн уулзалтандаа ирдэг. Насанд хүрэгчдэд зориулсан бүлгээс гадна хүүхэд, залуучууд тус тусын бүлгийн уулзалтандаа очно. Тэнд ч эдгэрэл тохиолддог. Үүнээс гадна эмч, эмнэлэгийн ажилтан, уламжлалт эмчилгээний эмч нараас бүрдсэн анагаах ухаан- эрдэм шинжилгээний мэргэжлийн баг байдаг (MWF).

Санхүүгийн татаас, шашны өргөл эсхүл эрүүл мэндийн ямар нэгэн төлбөргүй

Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэл зөвхөн сайн дурын хандиваар санхүүждэг бөгөөд бүх туслагч нар чөлөөт цагаараа сайн дурын үүднээс ажилладаг. Анд нөхдийн хүрээлэл нь шашин болон шашны урсгал биш юм. Дэлхийн бүхий л томоохон шашны хүмүүс нэгдэн орсон байгаа.

Бруно Грёнингийн нэгэн адил Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд оношлогоо хийхгүй, эмчилгээнүүд хийгдэхгүй, шинжилгээ хийхгүй буюу үзэхгүй. Эмчид очиж үзүүлэх, эм уух, эмчилгээ хийлгэх эсхүл хагалгаа хийлгэхийг хорьдоггүй. Грёнингийнхоор бол эдгэрэл бүр бурхны аврал нигүүлсэл. Тийм ч учраас Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд эдгээнэ гэсэн амлалт өгдөггүй.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд