“Бруногийн гайхамшиг” ба Шинжлэх ухаан

Хайделбергт хийгдсэн анагаахын зүгээс нотлох шалгалтын дүгнэлтийг бичгээр өгөх амлалт

Bruno GröningЭнэ Хэрфордод байсан үед Рэвю сэтгүүлийн анагаахын салбарын мэргэжилтнүүд Грёнингийн эдгэрлийн үр дүнг нотлохоор шалгаж эхэлсэн. Марбургийн сэтгэл судлаач, эмч, профессор, доктор Х. Г. Фишер тусгай сурвалжлагчийн бүрэлдэхүүнтэй Херфорд руу явсан. Тэнд эдгэрсэн хүмүүстэй ярилцлага хийж, Грёнингийн "арга барил" нь үнэндээ амжилттай байсан гэж гайхшран тодорхойлж байсан юм. Ингээд Рэвю "Грёнингийн гайхамшиг"-т шинжлэх ухааны үүднээс тайлбар хийхээр шийдсэн. Хайделбергийн их сургуулийн эмнэлэг дээр "шидэт эмч"-ийн "эдгээх арга барилыг" судлахаар болов.

Бруно Грёнинг Фишерийн саналыг хүлээн авсан, учир нь эдгээх үйл явц амжилттай болбол эерэг дүгнэлт гаргаж өгнө гэж Фишер түүнд амласан юм. Грёнинг үйл хэргээ саадгүй гүйцэтгэх арга замаа оллоо гэж найдаж байв.

Эмч нарын нүдэн дээр болсон эдгэрлүүд - “Бруно Грёнинг бол луйварчин биш”

Нотлох шалгалт 7-р сарын 27-нд эхэлсэн. Түүнд бичсэн 80 000 гаруй тусламж хүссэн захиануудаас өвчтөнүүдийг сонгон, юу чаддагаа тэрээр шалгалтынханд батлан харуулах болов. Мөн Хайделбергийн Лудолф-Крээл эмнэлгийн зарим өвчтөн нэмэгдэж ирсэн. Тэднийг урьдчилан маш сайн үзэж, оношийг нарийн тогтоосон байна. Дараа нь тэд Грёнинг руу очиж, “түүний арга барил”-ыг өөрсдийн бие дээр хэрхэн нөлөөлөхийг харахаар болов. Энэ бүх хугацаанд эмч нар хамт байлцжээ. Тэд өвчин хэрхэн бага багаар аяндаа алга болж байсныг харсан гэрч нар болсон байна. Тухайн эмнэлэгт хийгдсэн давтан шинжилгээгээр тэдний эдгэрлийг баталгаажуулсан байна. Бүр эдгэршгүй гэгддэг “Бехтеревийн өвчин” хүртэл эдгэрсэн байлаа.

Рэвю сэтгүүлд нийтлэгдсэн урьдчилсан дүгнэлтэнд профессор, доктор Фишер “Бруно Грёнинг бол луйварчин биш, харин төрөлхийн аявьастай сэтгэлийн эмч” гэж тайлбар хийжээ. Үүгээр “Грёнингийн гайхамшигт үзэгдэл” гэдгийг өөрийн өнцгөөс тайлбарлах гэж оролдсон боловч түүнд шударгаар хандахад нөлөөлж чадаагүй.

Грёнинг ашиг олохоос татгалзсан нь

Бүх үр дүнд үнэлгээ хийсний дараа эцсийн дүгнэлт гарах ёстой байв. Бруно Грёнингт түүний үйл хэргийн цаашдын замд саад бэрхшээл учрахгүй болно гэж баталгаа өгч байв. Энэ хооронд ноён профессор Фишер, ноён профессор фон Вайцзекер (түүний ивээл дор энэхүү ажиллагаа явагдсан) нар Бруно Грёнингт дараах саналыг тавьсан байна: Тэд эмчилгээний газрууд байгуулж, тэнд эмч нарын хамт тэр үйл ажиллагаа явуулна. Харин удирдлага болон өвчтөний сонголтыг тэд өөрсдөө хариуцна.

Энэ талаар Бруно Грёнинг: “Ноён профессор Ф.-ийн үүнтэй холбоотой надад тавьсан санхүүгийн нөхцөл г.м нь миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байв. Мэдээж энэ бүгдийг санхүүжүүлэх ноёдуудтай олон удаа уулзаж ярилцсан. Би ноён профессор Ф.-ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлээд татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан юм. Нэгд, надад ямар ч мөнгө байхгүй учраас санхүүгийн үүрэг хүлээхгүй; хоёрт, үйл хэргээ бизнес болгоно гэж хэзээ ч бодож байгаагүй. Ийм учраас эдгээр бүх зүйл нь миний хувьд ямар ч боломжгүй гуйлт байв. Нөгөө талаар би зөвхөн хийх ёстой үйлээ үйлдэх хүсэлтэй байсан: Энэ нь тусламж хайгчдад туслах, энэ үүднээс эмч, сэтгэл зүйчидтэй хамтрах саналыг би тэдэнд тавьж болох ч, харин хэзээ ч үүгээр бизнес хийхийг хүсээгүй юм” гэжээ.

Дүгнэлт гарахаа больж, хуультай зөрчилдөх болсон нь

Бруно Грёнингийн татгалзсан хариу нь профессорууд түүнийг сонирхохоо болиход хүргэсэн байна. Амлаж байсан дүгнэлт хэзээ ч гараагүй юм. Харин түүний үйл хэргийг чөлөөтэй явуулахыг нь дэмжихийн оронд түүний замд нь шинэ саад тотгор тавьж байсан. Судалгаа, шинжилгээний явцад түүний “эдгээх арга барил”-д “эмчилгээ”, “өвчтөн” зэрэг нэр томьёо хэрэглэж, түүний эдгээх үйлийг анагаахын эмчилгээний үйл ажиллагаа хэмээн үзжээ. Ингэснээр энэ нь уламжлалт эмчилгээний хуультай зөрчилдөх нь тодорхой болсон юм.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд