Lehre

Бурхан бол хамгийн том эмч

Эдгэшгүй зүйл гэж байхгүй

Bruno Gröning am Traberhof

Итгэх ба бишрэн шүтэх – Эдгэрлийн урьдчилсан нөхцөл

Үнэхээр эдгээж чадах нь Бурхан болохоос хүн биш. Бурхан бол хамгийн том эмч. Түүний хувьд эдгэшгүй болон боломжгүй зүйл гэж байхгүй. Бруно Грёнинг: “Итгэ, бишрэн шүт, Бурханлаг эрч хүч туслана, эдгээнэ!"

Тусламж хайгчдаас хүсэх цорын ганц зүйл бол Брунод итгэх, Бурханыг бишрэн шүтэхэд бэлэн байх явдал, Түүний анагаагч эрч хүчийг хүлээн авах, эрүүл болохыг хүлээн авах. Хэрвээ хүн энэ урьдчилсан нөхцлийг биелүүлбэл, Бруно Грёнинг түүнд тусална. Хэрвээ хүн бүрийн итгэл сул байвал тэр өөрийнхөө туслалцааг үзүүлнэ: “Тэгээд Та өнөөдөр арай итгэж чадахгүй байвал, Таныг жинхэнээсээ итгэх хүртэл би Таны төлөө үүнийг хийе. Та өнөөдөр гуйж, залбирч чадахааргүй байгаа бол би Таны төлөө одоохондоо хийе.”

Бурхан бол шийтгэдэг шүүгч биш

Бруно Грёнингоор дамжуулж Бурханы тусламж хүртсэнээр хүмүүс эрүүл болно гэдэгт итгэж болно. Бүгд тусламж авах болно. Бурхан бол шийтгэдэг шүүгч биш, харин хайраар бялхсан аав гэдгийг хүн болгон мэдрэх болно. Бүх хүн түүний хүүхдүүд бөгөөд тэр бол таны хувьд найз тань, мөн таны аврагч тань.

Бруно Грёнингоор дамжуулж хүн Бурханы гайхамшигийг дахин мэдэрнэ. Бурхан бол бүх хүмүүсийн хувьд хамгийн том эмч мөн туслагч. Түүний хувьд боломжгүй зүйл гэж байхгүй. Бруно Грёнинг хэлэхдээ: “Тайлбарлаж болохгүй маш олон зүйл байдаг ч, харин тохиолдож болохгүй зүйл гэж байдаггүй.”

Хүн бол сүнс

Бие бол зөвхөн газар дэлхий дээр хэрэглэгдэх сүнс болон сэтгэлд зориулагдсан бүрхүүл

Bruno Gröning lachtБруно Грёнинг өөрийн сонсогч нартаа хүний жинхэнэ мөн чанарыг тайлбарлаж өгсөн байдаг. “Та хэн бэ?” гэж асууж. Сонсогч нараас хэн нь ч өөрийн нэрийг хэлэхээс өөр хариулт өгч чадаагүй. Тэр дахиад л “Таны бие Та юу?” гэж цааш асуув. Бүгд дуугүй л байлаа. Тэр тайлбарлахдаа, бид өмнө нь биетэй байгаагүй, харин бид бүгд сүнс. Бид өөрсдийн биеийг зөвхөн газар дэлхий дээр амьдрахын тулд Бурханаас зээлж авсан. Эхээс төрөхдөө биетэй болсон бөгөөд үхэхдээ түүнийг газарт үлдээнэ. Бидний сэтгэл бол сүнс, бие хоёрыг холбодог бөгөөд сайн, муу мэдлэг, туршлагыг Бурханы орон руу авч оддог. Сэтгэл бол бурханлаг очийг тээгч. Сэтгэл нь Бурхантай холбогдож чадах итгэлийг хүнд нүд ирмэх төдийд нээж өгдөг. Харин итгэхгүй тохиолдолд Бурхантай холбогдох боломжийг сэтгэл хаадаг.

Хүний хувьд бие бол тийм ч чухал биш, харин сүнс болон сэтгэлд зориулагдсан зөвхөн газар дэлхий дээр хэрэглэгдэх бүрхүүл юм. Тэгэхээр өнөө үед ихэнх хүмүүс итгэдэг шиг бие үхлээ гэхэд бүх юм дуусахгүй. Харин амьдрал цааш үргэлжилсээр. Амьдрал бол биеэс шалтгаалахгүй.

Хүн өөрөө муу биш – хэрвээ тэр өөрөө өөрийгөө хайхрахгүй бол тэр муу хүчинд автагдана

Хүн бол сүнс, түүний бие харин газар дэлхий дээр амьдрахад зориулагдсан багаж хэргсэл бөгөөд Бурханы бэлэг. Хүний нэн тэргүүний зорилго бол махан биеэ сайн зүйлд ашиглах, биеийнхээ тусламжтайгаар сайн сайхан бодлыг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд оршино. Гэхдээ чөлөөт хүслийнхээ дагуу хүн муу хүчинд биеийг нь ашиглах, хулгайлах, алах, сүйтгэх боломж олгодог. Хүнийг хийж байгаа үйлдлээр нь хэнтэй холбогдсон байна, хэнд үйлчилж байна гэдгийг нь таньж болно: Бурханд уу эсвэл чөтгөрт үү. Тэгэхдээ үүгээр хүнийг сайн уу эсвэл муу юу гэдгийг тодорхойлж болохгүй харин:

“Хүн бол бурханлаг, мөн байсаар ч байх болно. Хэзээч тэр чөтгөрийнх биш, хэзээч тэр буг биш, хэзээч тэр муу хүн биш, харин хэрвээ тэр Бурханыг орхивол, хэрвээ тэр өөрийгөө хайхрахгүй бол, тэр муу хүчинд автана. Муу хүч түүнийг өөрийн дансандаа оруулбал, тэр хүн яах ч аргагүй түүнд үйлчлэх болно. Тэгэхээр хүн муу зүйл хийдэггүй, харин муу хүч хийдэг. Муу хүчнээс бид сайн зүйлийг хүлээх хэрэггүй! Яг үүнтэй адил Бурханаас ямарч муу зүйл гарахгүй!”

“Хэрвээ тэр [хүн] хэт сул бол муу хүчинд автагдана, доош унана, дараа нь тэр урагш хөтлөх замаар явж чадахгүй, учир нь түүний хүч хүрэхгүй, тэр унана, тэр муу хүчний гар дээр унана, тэгсэнээр тэр муу хүчнийх болно. Хэрвээ тэр үед түүнийг тэндээс татаж гаргах авралын болон тусламжийн гар ирэхгүй бол тэр сайхан цаг хугацаагаа алдах болно. Тэгээд тэр хүн муу хүчинд аргагүй эрхэнд үйлчилнэ.”

Бодол бүр өөрийн нөлөөтэй

Хүн бүрийн үүрэг бол өөрийн биеэ эмх цэгцтэй байлгах явдал. Сөрөг бодол, муу үг, муу үйлдэл тус бүр хүний биед муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хэрвээ сүнс Бурхантай холбогдоогүй буюу мөн сөрөг хүчинд зориулагдвал махан бие өвчлөнө.

Хэрвээ сэтгэл бурханлаг эрч хүчийг оруулахаар дахин нээгдээд сүнстэй холбогдвол, түүний үр дагавар нь биеийг эрүүл болгож эхэлнэ. Ийм учраас өөрийн сүнсээ хадгалах нь маш чухал. Хэзээч эдгэрлийг амалж болохгүй. Хүн яаж сайн сайханд өөрийгөө нээх, Бруно Грёнингийн сургаалыг яаж хүлээж авах нь тухайн хүнээс хамаарна. Биеийг эмчилнэ гэдэг зөвхөн түүнд үзүүлэх үр нөлөөтэй л зууралддаг болохоос өвчний шалтгааныг устгахад чиглэдэггүй. Үүнийг зөвхөн хүн өөрөө хийж чадна. Үүний тулд Та “их эргэлт”-ийг хийнэ.

Бодол бол хүч мөн

Эерэг бодол бол бүтээгч, сөрөг бодол бол сүйтгэгч

Bruno Gröning liest BittschriftenБруно Грёнинг өөрийг нь сонсож байгаа хүмүүст өөрийн бодлоо хянаж байх, зөвхөн сайн бодлыг хүлээн авахыг байнга шаарддаг байсан. Бурхан болон чөтгөр нь зөвхөн эрч хүч биш, мөн бодлын эх ундрага. Эндээс бодлууд зогсолтгүй илгээгдэж байдаг: Бурхан сайныг харин чөтгөр мууг. Бруно Грёнингийн үзэж байсанаар хүн бодлыг бий болгодоггүй, харин бодлыг хүлээн авах чадвартай.

“Хүн ямар бодол хүлээн авах нь маш чухал, яагаад гэвэл бодол бол хүч. Хэрвээ хүн сайн сайхныг хүсвэл, түүнд Бурхан туслах болно. Харин мууг хүсвэл, түүнд чөтгөр туслана.”

Хүн өөр рүү нь ирж байгаа бүх бодлыг хүлээн авдаггүй. Харин ямар бодлоос татгалзах, ямраас татгалзахгүй гэдгээ хүн өөрөө шийднэ. Сонголтоо тухай бүр маш нухацтай хийж байх ёстой. Бодол бүрийн цаана хүч байдаг: Эерэг бодол бол бүтээгч, сөрөг бодол бол сүйтгэгч; баяртай мэдээ урам зориг өгдөг бол, гунигтай мэдээ хүний зоригийг мохоодог. Бодол бол оюун санааны хүч. Бодолд өөрт нь хүч байдаг. Түүнийг өнөөгийн хүн төрөлхтөн бараг л төсөөлж чадахгүй. Хайраас ундарсан бодол хүнийг өөрийн амьдралаа бусдад зориулах тэмүүлэлтэй болгодог бол өшөө хорсол дагуулсан бодол бусдыг алахад хүргэнэ. “Муу бодол бүрээс өөрийгөө хамгаалаарай!”

“Та өөртөө хүлээн авч байгаа бүхнээ буцаагаад өөрөөсөө гаргадаг”

“Та өнөөдрийг хүртэл ухамсартайгаар дараах зүйлийг мэдэж авсан байх, хэрвээ та нэг л муу бодлыг хүлээн авсан бол дараа дараагийн муу бодлууд Танд илгээгддэг. Үүний дараа Та муу үгс хэлдэг. Тэгэхээр өөртөө хүлээн авсан бүхнээ Та буцаагаад гаргадаг.“

“Зөвхөн нэг л муу бодол хүлээн авсан бол Та муу хүчний зарц, үнэхээр Чөтгөрийн зарц болно! Та сэрэмжтэй бай!"

Хүн хүслийнхээ дагуу үйлдэл хийдэг

Хүн эргэлзээ, айдас, сэтгэл гутранга байдал эсвэл албан шахалтын үр дүнд илгээгдэх бодлын эсрэг юу хийж чадах вэ?, яаж эдгээрээс биеэ хамгаалах вэ? Энэ бүгд хаанаас ч юм бүү мэд гэнэтхэн гарч ирээд, хүн рүү давшлан, тайван байдлыг нь алдагдуулдаг. Хүн юу хийх ёстой вэ?

Чөтгөр хүмүүсийг жижиг ч бай, чухал биш ч бай сөрөг бодлоор солиоруулж, түүнийг бурханы замаас холдуулдаг. Чөтгөр хүнийг айлгах, уурлуулах, сайн зүйлд эргэлзэх, түүнчлэн Бурханы хуулийг зөрчихөд хүргэнэ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөр рүү нь маш хялбар амархан илгээгддэг муу бодол, муухай мэдрэмжийн бай нь Та гэдгийг хүнд итгүүлэхийг оролддог. Харин энэ бол худал бөгөөд түүний зальт арга.

Бурхан юу сэтгэх, ярих, хийх зүйлээ өөрөө шийдэж чаддаг хүнийг бүтээсэн. Ямар нэг муу бодол түүний дотоод сэтгэлийг эзэмдэхэд хүрвэл тэр тайвнаар, тэгэхдээ шийдэмгийгээр тухайн бодлоос салж чаддаг. Хэрвээ хүн энэ байдалдаа баттай зогсож чадвал муу хүч суларч улмаар түүнийг эзэмдэн захирч чадахаа болино. Хүн өөрийн хувь тавилангаа өөрийн хүслээр шийддэг. “Хүн хүслийнхээ дагуу хүссэн үйлдлээ хийдэг. Хүсэл нь ямар байна, бодол нь тийм байна. Бодол хүнийг хөдөлгөж, ямар нэг үйлдэл хийлгэнэ.”

Эхлээд эрүүл болох хүсэл төрөх ёстой

Бруно Грёнинг маш энгийн жишээгээр бодлын ач холбогдолыг харуулсан байдаг. Байшин барих тохиолдолд эхлээд байшин барих хүсэл төрнө. Дараа нь бодлууд улам нарийн болсноор тодорхой төлөвлөгөө боловсруулагдана. Энэ хүртэл барилгын ажил ирээдүйн шинэ байшингийн эзний хийсвэр мөрөөдөл хэвээр байна. Байшингаа жинхэнээр барих ажил нь маш олон бэлтгэл ажил хангагдсан, олон дахин ухаанаа уралдуулсны эцэст эхэлнэ.

Эдгэрэл бол яг үүнтэй адил. Эхлээд эрүүл байх хүсэл төрнө. Дараа нь бодлоороо өвчнөөсөө сална, ингэснээр эрүүл болж байгаа итгэл төрнө. Хамгийн сүүлийн алхам бол биед эдгэрэл явагдана. Энэ нь хүний хийж байгаа ажил биш харин Бурханы өршөөл энэрэл юм. Хүн үүнийг мөнгөөр авч чадахгүй харин олж авч болно.

“Сайн” ба “Муу” туйлууд

Хүн энэ туйлуудын дунд амьдардаг бөгөөд байнгын сонголт хийж байдаг

bild23Хэрвээ хүн чөлөөт хүслийнхээ дагуу шийдвэр гаргах боломж олдвол, тэр өөрөөсөө: Ямар сонголтууд байна вэ? гэдгийг асуудаг. Бруно Грёнинг энэ талаар ийн хэлж байсан: “Найз нар аа, хүн сайн, муу хоёрын дунд амьдардаг гэдгийг дутуу үнэлж, бас мартаж болохгүй. Яг дунд нь шүү. Сайн нь ч, муу нь ч байгаа тэр орчинд хүн амьдардаг, шийдвэр ч гаргадаг.”

Хүн сонголтоо хийнэ. Тэр сайн эсвэл муу зүйл хийж чадна. Хажуугийн хэн нэгэн нь хүнд байдалд орсон байхад хүн түүнд тусалж чадна, мөн хажуугаар нь анзаарахгүй яваад өнгөрч болно эсвэл бүр түүний зовлонгоор тоглож чадна. Тэр өөрөө юу хүснэ түүнийгээ л хийнэ. Хүн амьдралдаа санаатай болон санамсаргүйгээр сайн эсвэл муу замаар явах сонголт хийх салаа замын уулзвар дээр зогсож байдаг. Хувь тавиланг ихэнхдээ өдөр тутам тохиолдох үйл явдлууд тодорхойлдог.

Жишээ нь: хэрвээ хүн үнэн үг хэлсэнд уурлан найзаасаа холбоогоо таслах, даргатайгаа муудалцсанаас болоод ажлаа өгөх, бардам зангаасаа болоод нэг л удаа тохиолдох саналаас татгалзвал ямар байх вэ? Гэнэтийн гаргасан шийдвэрээсээ болоод хожим нь гэмшээд ч барахгүй, буцааж хэвэнд нь оруулж болохгүй зүйлийг маш олон хийдэг. Нүд ирмэхийн зуурт л ирээдүйн бүхэл бүтэн амьдралыг сайн эсвэл муу болгож чадна.

Бүтээх болон сүйтгэх эрч хүч

Яаж энэ хийгдэх вэ? “Сайн”, “Муу” ойлголт юуг илэрхийлдэг вэ? Хүний бүхий л амьдрал түүний сохороор хийсэн санамсаргүй үйлдлийн бүтээгдэхүүн биш гэж үү?

Бруно Грёнингийн хэлсэнээр Сайн зүйл Бурханаас ирдэг. Муу нь түүний эсрэг талаас ирнэ: Чөтгөрөөс! Энэ үнэхээр байдаг бөгөөд түүний зорилго нь сайн сайхан, бурханлаг бүхнийг устгахад оршино. Бруно Грёнинг: “Сайн сайхан, бурханлаг бүхнийг устгахыг хэн хийж байна, хэн хийхгүй байна? Өвчин хаанаас ирдэг? Энэ дэлхий дээр өвчин яагаад улам ихсээд байна? Та юу хүссэнээ ав даа, ямар нэгэн жимс эсвэл өөр нэгэн амьтай зүйл. Түүнийг чинь бүгдийг нь сүйтгэхээр Чөтгөр байнга л оролдоод байя гэж бодъё. Хүмүүсийг зовоох бүх зүйл түүнд байдаг.

“Чөтгөр, энэ дэлхий дээр амьдарч байдаг бөгөөд тэр Сайн болон Бурханлаг бүхнийг сүйтгэхийн тулд бүгдийг туршдаг.”

“Хаана Бурхан, тэнд хайр, хаана чөтгөр, тэнд дайн дажин.”

Оюун санааны ертөнцөд хоёр туйл бие биенийхээ эсрэг оршин байдаг. Бурхан өөрөө амьдрал, харин чөтгөр амьдралыг сүйтгэхийг хүснэ. Тэдэнд өөр өөрийн оюун санааны арми байх ба тэд бие биений эсрэг тэмцлээ бүх хүчээ дайчлан хийдэг. Хоёр тал хоёулаа хэмжээлэшгүй их энергитэй. Тэдний тухай Бруно Грёнинг энгийн үгээр ийн тодорхойлсон байдаг: “Бурханлаг эрч хүч бүтээгч бол, муу, чөтгөрийн эрч хүч бол сүйтгэгч.”

Энэ хоёр эрч хүчийг хүн өөрөө хүлээн авч, биедээ болон сэтгэлдээ нөлөөлүүлж чадна. Нэг нь хүчтэй бөгөөд бүтээгч, нөгөө нь сулавтар бөгөөд сүйтгэгч. Эерэг эрч хүч эрүүл мэндийг өөртөө агуулдаг бол сөрөг хүч нь өвчин тээж явдаг.

Өвчин бол Бурханы шийтгэл биш, харин буруу бодол, муу үйлдлийн үр дагавар

Бруно Грёнинг өвчин бол муу эрч хүчнээс ирдэг болохоос олон хүний баталдаг шиг Бурханы шийтгэл биш гэж хэлсэн байдаг. Ийм бодлуудыг Бруно худал хуурмаг зүйл гэж үздэг бөгөөд үүнийг бүр мөсөн үгүйсгэсэн юм. Бурхан шийтгэдэггүй! Өвчин бол муу бодлын болон муу үйлдлийн үр дагавар мөн. Хэрвээ өвчний шалтгаан нь өөрчлөгдвөл, хүнд үзүүлэх нөлөө нь мөн алга болно. Энэ бол Бурханы хүсэл.

“Хүмүүсийн итгэдэг шиг, өвчин Бурханы шийтгэл гэдэгт итгэж болохгүй. Хэрвээ хүүхэд эцэг, эхийнхээ гэрийг орхин явбал эцэг, эх нь хүүхдээ тэврэн, түүнийг хамгаалж чадахаа болино. Яг үүнтэй адил бид өөрсдийн эцгээ орхисон. Бид Бурханы хүүхэд гэдгээ мартаж болохгүй. Зөвхөн Тэр бидэнд тусалж чадна! Хэрвээ бид түүн рүү явах замаа дахин олбол Тэр бидэнд туслана.”

Чөлөөт хүсэл

Өвчиндөө эсвэл эрүүл болохын алинд итгэхээ хүн өөрөө л шийднэ

Bruno Gröning mit Papageien

Дотоодоо ойлгох

Хэрвээ эдгэрлийн явцад өвдөлт бий болоход Regelungen гэж бодох нь тийм ч хялбар биш. Олон хүмүүс эргэлздэг: “Энэ Regelung-ийн өвдөлт үү эсвэл өвчний зовиур уу?” Алинд нь итгэх тал дээр дотоодтойгоо тэмцдэг. Яг энэ агшинд хүн эдгэрэл хүртэж чадах эсэх, эдгэрлийн явц хир удаан үргэлжлэх нь шийдэгддэг. Энэ нь хүн та өвчний тухай бодол эсвэл эдгэрлийн талаарх бодлын алинд нь илүү анхаарал тавьж байгаагаас шалтгаална. Хүн цаашдаа өвчиндөө илүү итгэвэл та өвчнөө аваад л үлдэнэ. Харин эрүүл болно гэдэгт итгэвэл эдгэрлийн явц үйлчилж эхэлнэ. Хүн өөрөө яахаа шийднэ.

Хүчинд автаж хэн ч эрүүл болох ёсгүй, тэр зөвхөн өөрөө хүсч, сонгоно

Энэ бол Бруно Грёнингийн сургаалын нэг чухал үзэл баримтлал юм. Бурханы хүнд зориулсан хамгийн том бэлэг бол хүний чөлөөт хүсэл. Энэ талаар Бруно Грёнинг байнга онцолж хэлдэг байсан. Тэр хүнийг шүүн яллагдах тавцангаас Бурхан эцгийн тушаалыг хүчээр биш өөрийн хүслээр дагах хүүхдийн тавцанд авчрахыг хүсдэг. Гэхдээ чөлөөт хүсэл нь Бурханы хуулийг зөрчихид хүргэх талтай.

Бруно Грёнинг хүний чөлөөт хүслийг хамгийн өндөрт тавьдаг. Тийм учраас өвчнөөс өөрийгөө чөлөөлөхөд бэлэн байж, тусламж авахыг хүссэн хүнд л тэр тусалж чадна. Түүнд өөрөө хүсээд өгсөн зүйлийг л тэр хүнээс авна. Хэн өөрийн өвчинтэйгээ зууралдаад, түүний тухай бодоод, яриад, дурсаад байна, тэр эдгэрэл ирэхийг хүлээгээд нэмэргүй. Бруно Грёнинг хэлэхдээ: “Сайн сайхан руу очих замыг олоход нь би хүнд туслах ёстой, харин түүнийг тийш явуулах шийдвэрийг түүний өмнөөс гаргах болон хүчээр түүнийг сайн сайхан руу явуулж болохгүй. Хүн бүр өөрийн явах замаа өөрөө олох ёстой.”

„Regelungen“

Биед хийгдэх цэвэрлэгээ эхэн үедээ өвдөлт өгч болно

Bruno Gröning in einer Wohnung

„Regelungen“ бол цэвэрлэх явцын нэг хэсэг мөн

Зарим хүмүүс Heilstroms хүлээн авахдаа өвдөлт мэдэрдэг. Уг үзэгдлийг Бруно Грёнинг „Regelung“ гэж нэрлэсэн. Энэ бол биед хийгдэж буй өөрчлөлтийн шинж тэмдэг юм. Regelung-ийн өвдөлтийг өвчний өвдөлттэй харьцуулшгүй. Энэхүү өвдөлт Heilstrom-ын нөлөөгөөр бий болдог ба өвчилсөн эрхтнүүдэд хийгдэж байгаа цэвэрлэгээний илрэл юм. Курт Трамплер (Эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч) энэ тухай ийн бичсэн байдаг: “Regelung-ийн өвдөлт тусламж хайж буй хүмүүсийг ихэнхдээ төөрөгдүүлдэг. Regelung-ийн өвдөлт зайлшгүй байх ёстой. Энэ өвдөлтийг мэдэрсэн хүн ихэнхдээ сандарч, болохоо байлаа гэдэг. Тэд айж сандран, ийн хэлдэг: Бие улам дордоод байна, эмчид очъё. Грёнинг: ‚Тийм учраас би та нарт анхааруулдаг шүү, хэрвээ Regelung-ийн өвдөлтийг мэдэрвэл тэвчээртэй бай. Ямар ч муу зүйл тохиолдохгүй, харин хүн зөвхөн эрүүл болно.,”

Regelung-ийн өвдөлт заавал байх ёстой. Энэ бол цэвэрлэх явцын нэг хэсэг бөгөөд энэ үед өвчний бохирдол оюун санааны замаар биеэс гадагшилдаг.

Regelung-ийн явц

Бруно Грёнинг Regelung-ийн үзэгдлийг гашилсан сүүний савны жишээн дээр тайлбарладаг. Саванд байгаа гашилсан сүүг шинэ сүүгээр солихын тулд юу хийх хэрэгтэй вэ? гэж тэр асуусан. Хариулт нь ойлгомжтой: Эхлээд гашилсан сүүг асгаад, дараа нь саваа цэвэрлэнэ. Хүний бие дээр ч яг үүнтэй адил байдаг. Хүний биеийг сүүний савтай, гашилсан сүүг өвчинтэй, шинэ сүүг эрүүл мэндтэй адил гэж төсөөл, дараа нь хүн бодлоороо өвчнөө – гашилсан сүүг хөөж гаргана. Ингэснээр бие махбодь өвчний “Бохир”-оос цэвэрлэгдэнэ - энэ бол Regelungen. Сайн цэвэрлэгдсэн саванд шинэ сүүг хийнэ гэдэг нь хүний бие рүү эдгэрэл орж байгаа гэсэн үг.

Хүний биеийг жимсний тавагтай харьцуулсан бас нэг өөр жишээг татдаг байсан. “Та нэг таваг ав. Тэр таваг дүүрэн жимстэй бүтэн өдрийн турш байсан байж. Өөрөөр хэлбэл, хэн ч тэр таваганд санаа тавьсангүй, түүнийг яах ёстойг ч мэдээгүй тул жимс нь муудаж. Тийм учраас Та ч түүнд дургүй байсан. Тэгтэл хэн нэгэн ирээд танд эрүүл, шинэ жимс өглөө гэж төсөөлье. Хэрвээ шинэ, эрүүл жимсийг нөгөө муудсан жимсэн дээр тавибал үнэхээр тэнэг хэрэг болох байсан. Учир нь жимс яаж муудсан, түүний адил шинэ жимс муудах болно. Хэрвээ Та эрүүл жимстэй байхыг хүсвэл, эхлээд Та муудсан жимсээ авч хаяна. Ингээд зогсохгүй шинэ жимсээ хийхийн тулд жимсний тавгаа маш сайн угааж цэвэрлэнэ. Жимсний савыг өөрийн биетэй, муудсан жимсийг өөрийнхөө өвчилсөн эрхтнүүдтэй, шинэ жимсээ өөрийн эдгэрэлтэй харьцуулаарай. Хэрвээ Та муудсаныг хаяхгүй бол, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хэрвээ Та өөрийнхөө өвчинтэй зууралдаад байвал хүсэн хүлээж буй эдгэрэл явагдах боломжгүй болно.”

„Einstellen“

Бурханлаг Heilstrom-ыг хүлээн авахаар бие болон сэтгэлээ зөв бэлтгэх байдалд оруулах

Bruno Gröning mit HundHeilstrom-ыг Бруно Грёнинг эдгэрэхэд нөлөөлдөг оюун санааны эрч хүч гэж тодорхойлсон. Тэр бас ойролцоо утга бүхий анагаагч долгион, бурханлаг эрч хүч гэсэн үгийг хэрэглэдэг байв. Хүн яаж Heilstrom-ыг хүлээн авах, бурханлаг эрч хүчийг авахдаа өөрийгөө яаж нээж өгөх вэ? Бруно Грёнинг тусламж хайж буй хүмүүст дараах суух байдлыг зөвлөдөг: Гар, хөлөө зөрүүлэхгүй байх, гарын алгаа дээш харуулан гуян дээрээ тавих. Үүний зэрэгцээ бүх саад болж байгаа бодлоо орхих, зөвхөн өөрийн биед юу болж байгаад анхаарлаа төвлөрүүлэх. Үндсэн нөхцөл нь бишрэн шүтэж оюун санаагаа нээж өгөх явдал. Ийм байдалд хүн анагаач эрч хүчийг биеэрээ урсган оруулна. Бруно Грёнинг ийн хэлж байсан: “Бурхан бидэнд бүх л сайн болгоныг өгдөг. Бид харин түүний бидэн рүү илгээж байгаа бүгдийг өөртөө хүлээн авах хэрэгтэй. Үүнийг л - Та хий!”

Яагаад бидний биеийн байрлал чухал гэдгийг тэр тайлбарлахдаа: “Хэн нэгэн чөлөөтэй хөдөлж чадах биетэй ч, бие нь түүнийг байнга хөдөлгөөнгүй байлгах дуртай байдаг. Энэ бол дадал зуршлын хүч. Нэг хөлөө нөгөө өвдгөн дээгүүрээ давуулан тавих; мэдээж тухайн хүн өөртөө эвтэйхнээр завсар зайгаар тухлан сууж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн сайн, бурханлаг зүйлийг хүлээн авах яг тэр мөчид өөрт тухтай байдлаар сууж болохгүй. Харин яг тэр үед хүн өөрийгөө чөлөөлөн, алга хоосон, гараа дээш харуулаад суух эсвэл зогсох ёстой!“

Курт Трамплер (Эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч) өөрийн бичсэн Их эргэлт номондоо: “Чухал [...] зүйл бол дотоод сэтгэлээс гадна гадаад биеийн байрлал. Суухдаа нуруу тэгш, хөл, гараа зөрүүлж давхарлан байрлуулахгүй. Гараа хооронд нь шүргэлцүүлбэл Грёнингийн тайлбарласанаар биеийн дээд хэсгийн амьдралын урсгал тасарна. Хөлөө ачиж суувал биеийн доод хэсэгт мөн адил хохирол учирна. Хэн ийм алдааг зуршил болгоно, тэр аажмаар өөртөө таагүй өвчнийг дуудах болно.” гэж бичжээ.

Та өөрийн бие дотроо юу мэдэрч байгаадаа анхаарлаа хандуул

Эрч хүчийг ухамсартай хүлээн авч байгаа үйлдлийг Бруно Грёнинг “Einstellen“ гэж нэрлэсэн. Хүн Heilstrom хүлээн авахаар “einstellen” хийдэг. Хаана, хэзээ хийх нь хамаагүй. Харин амгалан тайван, саад болох бодолгүй, өөрийн биед юу мэдрэгдэж байгааг нэг бүрчлэн ажиглах нь хамгийн чухал. Бруно Грёнинг өөрийг нь сонсож байсан хүмүүсээс Та юу мэдрэв гэдгийг байнга асуудаг байсан.

“Та жинхэнэ, бурханы сувгийг хүлээн авах, тодруулан хэлбэл, олж авахын төлөө einstellen хийдэг. Яаж энэ сувгийг олж авахаа Та өөрөө тодорхойлно. Гэхдээ би байнга дахин дахин хэлэх болно, юу гэвэл, Та өөрийн биедээ үнэхээр анхаарал тавь, биеийнхээ эргэн тойронд биш, харин бие дотроо, өөрийн бие дотор юу болж байгаад анхаарал тавь.”

Хүн бүр өөрийн биедээ Heilstrom-ыг мэдэрч чадна. Нэг нь ирвэгнэхийг мэдэрч байхад, нөгөө нь хүйтэн эсвэл халууныг мэдрэнэ. Гуравдагч этгээд гар эсвэл хөлөө хөдөлгөх, дөрөв дэх нь чичрэх. Heilstrom хүлээн авсанаар хүн бүр өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг.

„Heilstrom“

Бурханлаг эрч хүчний эх ундрагаас гарах амьдралын урсгал

Bruno Gröning, Traberhof.

Грёнинг бол "Цахилгаан станц“ болох Бурхан, “Чийдэн” болох хүн хоёрын хоорон дахь “Трансформатор” юм

Бруно Грёнинг өөрийгөө Бурханаас шууд илгээгдэх, эдгэрэлд нөлөөлдөг оюун санааны эрч хүчийг дамжуулагч гэж нэрлэдэг. Энэ бурханлаг эрч хүчийг “Heilstrom” гэдэг.

Heilstrom-ын мөн чанарыг тэр зүйрлэл ашиглаж тайлбарлапаг. Бурханыг цахилгаан станцтай, харин хүнийг чийдэнтэй зүйрлэдэг. Хэрвээ станцаас цахилгаан чийдэнд очвол тэр асч, үүргээ гүйцэтгэж чадна. Хүн бурханы эрч хүчээр хооллож чадвал, түүний амьдрал бурханлаг эмх цэгцэд байж чадна. Грёнинг өөрийнхөө тухай “Трансформатор”-ын үүрэг гүйцэтгэгч гэж бичсэн байдаг. Хүн бүр бурханы хязгааргүй хүчтэй энергээс чадах хэмжээгээрээ хүлээн авах боломжийг Бруно хуваарилдаг. Түүний эрч хүч хүлээн авах чадвар хязгааргүй. Яг ийм л байсан. Жишээ нь Розенхаймер Траберхофт олон мянган хүн нэгэн зэрэг анагаах эрч хүчийг мэдэрч, олныг хамарсан эдгэрэл явагдсан.

Бурхан, хүн хоёрын хоорондын холбоо тасрах үед

Бруно Грёнинг тайлбарлахдаа, “цахилгаан станц” Бурхан, “хүлээн авагч” хүн хоёр анхнаасаа л холбоотой байсан гэдэг. Дэлхий дээр хүн бурханы хүүхэд болохынхоо хувьд аавтайгаа маш дотно холбоотой амьдардаг байж. Харин хүмүүс Бурханаас зай авч эхэлсэнээс хойш бурханлаг эмх цэгцэнд байхаа больж, улмаар зовлон, шаналалд автсан юм. Ингээд бурхан, хүн хоёр холбогдохоо больсон. Цаг хугацааны явцад энэ ангал улам гүнзгий болж, хүмүүс түүн дээр гүүр тавьж чадахгүй болсон байна.

Ангал дээр тавигдсан Бурхан, хүн хоёрыг холбосон гүүр амьдралын шинэ мэдрэмжийг бий болгов

Бруно Грёнинг тэмдэглэхдээ: “яагаад гэвэл хүн өөрийнхөө зам, бурханлаг зам руу эргэж хэзээ ч очиж чадахааргүй болсон байсан, учир нь тэр зам руу хүргэдэг гүүр эвдэрсэн байлаа. Хүмүүс тойруу замаар яваад л, будилаад л – ингээд би бурханлаг зам руу очих гүүрийг барьсан, засварласан. Хэрвээ та энэ гүүрийг ашиглавал, гүүрээр явбал, та бурханлаг зам руу очиж, хамгийн хүчтэй, зөвхөн ганц л байдаг бурханлаг үйл хэрэгтэй холбогдон, тэнд үнэн, жинхэнэ, зөв, бурханлаг амьдралын эрч хүчийг хүлээн авч цаашдаа сайн сайхан, ялангуяа таны амьдрал эрүүл байх боломжтой болно.”

“Хэн тэр гүүрээр явна, тэр бурханлаг, үнэний замаар цааш явж, үнэхээр огт өөр мэдрэмжийг авч, өнөөг хүртэл тэнд юу байдгийг төсөөлж чадаагүй бүх зүйлээ харж гайхна. Тэнд л Та үнэхээр бурханлаг их үйл хэрэгтэй холбогдож эхэлнэ.”

Хэн Бруно Грёнингийн сургаалыг дагаж, бурханлаг эрч хүчийг авахад бэлэн болно, тэр өөрийн бие дээрээ Heilstrom-ыг мэдэрнэ. Амьдралын цоо шинэ мэдрэмж түүнийг татах болно: Өвдөлт, санаа зоволт, шаналал зэрэг бүгд замхарч, тэдгээрийн оронд эрүүл мэнд, хоорондын зохицох байдал, баяр баясгалан ирдэг. Бурхан холын хол оддын дунд залрах хүйтэн сэтгэлт шүүгч биш харин хүмүүнд туслахыг хүсдэг хайраар бялхсан сэтгэлтэй өөрийн тань аав гэдгийг хүн мэдэх болно. Ангал алга болно. Ингээд хүн эргээд анхны хүний хэвэндээ орно.

Их эргэлт

Эхлээд өөрийгөө өвчнөөсөө салга, дараа нь эрүүл болоход итгэх

Tausende suchten die Hilfe bei Bruno Gröning am Wilhelmsplatz.

Бодлоороо өвчинтэйгээ зууралдаад байвал, түүнээс салахгүй

Бруно Грёнинг хүмүүсийг үргэлж “их эргэлт” рүү дууддаг байсан. Тэр хүмүүсийг сайн зүйлд итгэж, түүнийг хэрэгжүүлж сурахыг, харин муу зуршлаа хаяхыг ямагт уриалж байсан.

Тэр юуны түрүүнд өвчнийхөө тухай бодохгүй байхыг хүмүүсээс шаарддаг. Өвчин бол муу ундрагаас ирдэг бас муу зүйл гэдгийг тайлбарладаг. Тэгэхээр өвчинтэй зууралдана гэдэг өөрийгөө муу хүчинд өгч байна гэсэн үг. Энэ нь эдгэрлийн явцад саад болж, улмаар эдгэрэх боломжгүй болгоно. “Хэн өвчнөө бодно, түүнээсээ салж чадахгүй, энэ нь бурханлаг эрч хүчний замыг хаадаг.”

Хүн өвчнөөсөө өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй, түүнд өөрийн өмч шиг хандахгүй байх, харин ч түүнийг хамгийн муухай зүйл мэт үзэх. “Өвчин хүнд байх зүйл биш!”

Өвчнөө Бруно Грёнингид өгөх

Бруно Грёнинг хүмүүст таны өвчнийг авъя гэж санал тавьдаг: “Та надад өөрийнхөө өвчин болон санаа зоволтоо өг! Та ганцаараа үүнээс салж чадахгүй. Би таны өвчнийг таны өмнөөс үүрье. Гэхдээ та үүнийг сайн дураараа надад өгөөрэй, би танаас хулгайлж авахгүй.”

Хэрвээ та өвчнөө надад авч болохоор чөлөөтэй өгвөл их сайн байна; Хэрвээ та түүнтэйгээ зууралдаад байвал би юу ч хийж чадахгүй. Үүнийг бурханы хууль зөвшөөрөхгүй. ‘Чи хулгай хийж болохгүй!’ Хэрвээ би хүнээс хүчээр өвчнийг нь булааж авбал би нүгэл үйлдэх болно. Би хулгай хийж болохгүй! Хэн өөрийнхөө өвчинд хайртай байна, тэр түүнээсээ салж чадахгүй, харин хэн өвчнөө мартаж чадна, тухайн хүн зөвхөн бодлоороо биш мөн үйлдлээрээ өвчнөө өгвөл би түүнийг авч чадна. Та миний үгийг сонсох ёстой! Би таныг ятгахыг хүсэхгүй байна. Хэрвээ та надад өвчнөө өөрөө хүсч өгвөл би таны бүх зовлонг авна!”

Хүн эхлээд өөрийн дотооддоо эргэлт хийх хэрэгтэй.

Бруно Грёнингийн хувьд тухайн хүний дотооддоо хийх эргэлт ямар чухал болохыг Курт Трамплер (эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч)-ын бичсэн Их эргэлт номноос авсан доорх ишлэл тод харуулж байна: “Ядаж сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй, бурханы хуулийн дагуу амьдрахыг хүсдэг тийм хүмүүст ‘жинхэнэ бурханлаг эрч хүчээр эдгэрэл’ өгөх, харин муу хүчнээс салж чадахгүй байгаа хүнийг эдгэрлээс ангид байлгах хариуцлагыг бурханы өмнө би хүлээсэн гэж хэлэхийг Грёнингтой хувиараа уулзах бүртээ би байнга сонсдог байсан. “Болдогсон бол нэг хотын эсвэл нэг улсын бүх өвчтэй хүмүүсийг би эдгээмээр байна! Гэхдээ ингэснээрээ ялахаасаа ялагдах нь их биш үү? Өвчтэй мөртлөө муу хүмүүс эргэлт хийхэд бэлэн үү? Тэд нар дахин олж авсан эрүүл мэндээ буруугаар ашиглах уу? Үгүй! Эхлээд хүн өөрийн дотооддоо эргэлт хийх ёстой, чөтгөрийг өөрөөсөө гаргахад бэлэн байх ёстой, тэгсэнээр Бурхан руу хүргэх замыг олох болно. Үүний дараа л түүнд эдгэрэх хувь тохионо.”

Хүн анх үүсэхдээ өвчтэй байгаагүй

Бруно Грёнингийн хэлсэн доорх үг энэ санааг бататгаж өгөх ба өвчний үүсэлд тайлбар өгөх болно:

“Ер нь яаж яваад хүн өвчтөй болсон бэ? Анхны хүн өвчтэй байгаагүй. Хүмүүс муу зүйл хийж эхэлсэн бөгөөд үеэс үед энэ нь улам л ихэссэн. Энэхүү муу зүйл нь мөдхөн цаашдаа амьдарч болохооргүй болтол дордоно. Гэр бүл доторх хэрүүл маргаан, энх тайвнаар зэрэгцэн оршихоос илүүтэйгээр ард түмнүүдийн хооронд дахь дайн дажин! Энэ бүх санаа зоволт хүн төрөлхтөнд сэтгэлийн зовлон авчирдаг ба үүний үндэс улам гүн рүү ургах тусам хүмүүс өвчин тусаж байгаа юм. Нэг нь нөгөөгөө сэтгэлийн дарамтад оруулж байна. Хүмүүс өөрсдийгөө төрөлхийн байдлаас холдуулж, олон хүн Бурханыг бишрэн шүтэхээ больсон. Хэн бурханы замаас гарна, тэр өөрийнхөө эрүүл мэндийг алдана.”

Хүн Бруно Грёнингоор дамжуулан эрүүл мэндээ буцаан авахыг хүсвэл, тэр “Муу зүйл”-ээсээ салахад бэлэн байх ёстой. Мөн нуруун дээрээ үүрсэн муу бүхнээ, өвчнөө хаяад, “миний астем, миний үе мөчний өвчин г.м.” гэж дахин тэр талаар бодохгүй байх хэрэгтэй. Энэ бол тийм ч амар хялбар биш. Үүнийг хийхэд дотооддоо өөрчлөлт хийх шаардлагатай. Хүн өөрийн бодлоо үндсэндээ бүрэн өөрчлөх хэрэгтэй болно. Хүн сурсанаараа өвчнөө бодох биш харин эрүүл болно гэдэгт итгэсэнээр эдгэшгүй зовиур эдгэрэх болно.

“Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй”

Тусламж хайж буй хүмүүсээс Бруно Грёнинг юу хүлээж байсан! Логик сэтгэлгээ сайтай болгон ийм шаардлагыг үнэхээр хүлээн авах уу? Өвчтэй үе мөч эргээд яаж хэвийн болох, мэдээгүй болсон хөл, гар яаж хөдөлдөг болох вэ? Бруно Грёнингоор хамгийн энгийн эмчилгээ ч хийлгээгүй, мөн зовиур шаналгааныхаа талаар түүнд тайлбарлаагүй байхад түүнд өвчнөө яаж зүгээр өгнө гэж? Жирийн сэтгэдэг хүн бүрийн хувьд энэ бол доромжлол биш гэж үү?

Энэ бол Бруно Грёнингийн хүмүүсээс хүсээд бодит амьдрал дээр байгаа их эргэлт бөгөөд энэ нь шинжлэх ухаан ч болон логик бодлоос илүү дээд хүчийг бишрэн шүтэхийг хэлж байгаа юм. Түүний сургаал нь өнөөгийн улиг болсон материалист үзэл бодлоос огт өөр үндсэн зарчим дээр тулгуурлсан. Тийм учраас тэр “Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй” гэж байнга хэлдэг байжээ.

Өвчний шалтгаан

Хэрвээ бурханлаг эрч хүчний ундрагатай холбогдохгүй бол

Bruno Gröning spricht zu Kranken.

Өвчин бол гэнэтийн тохиолдол биш

Өвчин бол хаанаас ч юм гэнэт хийсэн ирдэг гэдэгт итгэдэг олон хүн өнөө цагт амьдарч байна. Харин Бруно Грёнинг хэлэхдээ: ”Хүн хэдий чинээ Бурханаас санаатай болон санамсаргүйгээр холдоно, түүний бие доторх амьдрал төдийчинээ саарч, биеийн эрхтнүүд хэвийн ажиллахгүй болно. Ингэснээр эрч хүч дүүрэн амьдарч чадахгүй. Учир нь бурханлаг эрч хүчний ундрагаас холдсон. Эцэст нь хүн бурханлаг эрч хүчний ундрагатай холбогдохоо больсон. Тэр Бурханы хүчийг цаашдаа өөртөө хүлээн авч чадахгүй болно. Ингэснээр тухайн хүн болон түүний бие сүйрэлд орно.”

Бурхан болон хүний хооронд гүнзгий ангал үүсчээ

Хүн яаж эргээд эрүүл болж чадах талаар Бруно Грёнинг ингэж тодорхойлжээ: “Бурхан хүнийг сайхан, сайн, эрүүл бүтээсэн. Бурхан түүнийг ийм байхыг ч хүссэн. Эхэндээ хүн Бурхантай маш их холбоотой байж, энэ үед хайр, эв нэгдэл, эрүүл мэнд бүгд нэгдмэл нэг байж. Харин анхны хүн энэ нэгдмэл байдлаас гадна байсан муу хүчний дуу хоолойг сонсоод, түүнийг дагасан. Энэ үеэс эхлээд бурхантай холбоо тасарсан бөгөөд хүн бурханы хооронд гүнзгий ангал бий болсон. Ямар ч холбоо байхгүй болов. Хүн-өөрөө өөрийгөө мэддэг болж, шүтэж, залбирч байсан ч түүний амьдралын зам нь муу хүчнээс эхлэлтэй болсон тул тэр улам л доош татагдана. Хүн тээр доорх амьдралын зам дээр байх болно. Азгүйтэл, өвдөлт, эдгэршгүй зовиурыг эдэлнэ. Би та нарт хэлж байна: Та улам доош бүү яваарай. Харин би таныг зөв зам болох их эргэлт рүү дуудна! Та дээшээ гарч ир, би ангал дээр гүүр барья! Та тэр зовлонт замаас бурханлаг зам руу ирээч! Энэ зам дээр азгүйтэл, өвчин зовлон, эдгэрэхгүй зүйл байхгүй, тэнд бүх юм сайхан. Энэ зам таныг буцаагаад Бурханд хүргэнэ!”

Бруно Грёнингийн сургаал

Оюун санааны замаар авах тусламж, эдгэрэл

Bruno Gröning in einer Gemeinschaftsstunde.Бруно Грёнингийн сургаал нь бурханлаг эрч хүч хүмүүст нөлөөлнө гэдэгт суурилна. Энэхүү эрч хүчний нөлөөлөл нь ихэнх хүмүүсийн хүлээн зөвшөөрч байгаагаас илүү хүчтэй юм.

Хүнийг “батерей” гэж үзвэл, тэр өөрийн үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд байнга амьдралын энергээр цэнэглэгдэж байх ёстой.

Бруно Грёнинг хүнийг батерейтэй зүйрлэсэн байдаг. Өдөр тутмын амьдралдаа хүн бүр өөрийн энергээ алдаж байдаг. Гэсэн хэдий ч шаардлагатай шинэ амьдралын энергээ ихэнхдээ бүрэн авч чаддаггүй. Цэнэггүй болсон батерей ажилладаггүйтэй адил эрч хүчгүй болсон бие махбодь өөрийн үүрэг даалгавраа биелүүлж чадахаа болино. Үүний үр дагавар нь ядаргаа, тавгүйтэл, айдас, өвчин байдаг.

Бруно Грёнинг хүн бүр яаж шинэ энергийг хүлээн авч чадах тухай тайлбарласан байдаг. Сайн сайханд итгэх нь эрүүл байхын суурь болж өгдөг. Хааяагүй байх анагаагч долигион дунд хүн амьдарч байгаа тул түүнээс өөртөө зөвхөн авах л хэрэгтэй. Бруно Грёнингийн сургаалын дагуу эдгэршгүй өвчин гэж байхгүй гэдгийг эмчийн зүгээс нягтлан шалгасан амжилтын мэдээнүүд нотолж байна. Эдгээр эдгэрлүүд зөвхөн оюун санааны замаар бий болсон бөгөөд Бруно Грёнингийн бие махбодитой ямар ч холбоогүй болно.

Хүн Heilstrom-ыг яаж хамгийн сайн хүлээн авч болох

Heilstrom хүлээн авахын тулд тусламж хайж байгаа хүн маань гарын алгаа дээш харуулан сууна. Heilstrom-ын урсгалыг таслахгүйн тулд гар болон хөлөө зөрүүлэх, давхарлуулан байрлуулж болохгүй. Өвчин болон санаа зовоож буй зүйлийн талаар бодвол саад болох ба харин сайхан зүйлийн талаархи бодол ач тустай.

Heilstrom биеэр урсан өнгөрөхдөө өвчтэй эрхтэн дээр очин цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Тэр үед өвдөлт мэдрэгдэж болох ба энэ нь бие махбодийн цэвэрлэгээний илрэл. Бурханы хүсээгүй өвчин аажим аажмаар арилна. Зарим үед өвчин тэр дороо эдгэрэх тохиолдол гарч болно. Энэ цэвэрлэгээний үед хүн бодлоороо өвчинтэйгээ зууралдахгүй, харин бурханы хувьд “Эдгэршгүй” зүйл байхгүй гэдэгт итгэх хэрэгтэй.

Цаашдаа эрүүл хэвээр үлдэхийн тулд Бруно Грёнингийн андууд Heilstrom хүлээн авах үүднээс өдөр бүр einstellen хийнэ. Эрүүл бие махбодь нь өөрөө өөртэйгээ, бусад хүмүүстэй болон байгалтай зохицон амьдралын үндэс болж өгнө.

Бруно Грёнинг хүмүүст өөрийн сургаалаа хайрласан юм.

Бруно Грёнингийн сургаалын гол зорилго бол өвчтэй хүнийг хүн бүрийг бие махбодийн болон сэтгэлийн зовлонгүй амьдралын баяр баясгалантай хүн болгон өөрчлөхөд оршино.

Бруно Грёнингийн хэлсэнчлэн: “Миний энэхүү сургаал бол хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын ухаан бөгөөд миний олон андууд сургаалыг даган амьдарч, амжилтанд хүрсэн юм. Энэ сургаалыг хүлээн авснаар өөрт нь төгс өөрчлөлтүүд гарсан, түүгээр барахгүй эрүүл мэндийн амжилтад хүрсэн олон тохиолдлууд байгаа.”

Бруно Грёнингийн зөвхөн нэг зорилготой: Зовлонд нэрвэгдсэн хүнд туслах. Өөрийн сургаалаа оюун ухааны замаар сэтгэн бодох биш харин оюун санааны хуулийг өөрийн зөн билгээр мэдрэх замаар амьдралдаа хэрэглэхийг үндэс болгосон. Хэн энэ сургаалыг илүү ойлгоно, тэр эдгэрлээс илүү давсан төсөөлшгүй нарийн цогц зүйлийг нээн илрүүлж, танин мэдэх болно. Энэ нь зөвхөн махан биеийн эдгэрэл биш мөн сэтгэлийн эдгэрэл юм. Тэр хүмүүсийг сайн сайхан зүйлд итгэж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд