„Heilstrom“
Бурханлаг эрч хүчний эх ундрагаас гарах амьдралын урсгал
Грёнинг бол "Цахилгаан станц“ болох Бурхан, “Чийдэн” болох хүн хоёрын хоорон дахь “Трансформатор” юм
Бруно Грёнинг өөрийгөө Бурханаас шууд илгээгдэх, эдгэрэлд нөлөөлдөг оюун санааны эрч хүчийг дамжуулагч гэж нэрлэдэг. Энэ бурханлаг эрч хүчийг “Heilstrom” гэдэг.
Heilstrom-ын мөн чанарыг тэр зүйрлэл ашиглаж тайлбарлапаг. Бурханыг цахилгаан станцтай, харин хүнийг чийдэнтэй зүйрлэдэг. Хэрвээ станцаас цахилгаан чийдэнд очвол тэр асч, үүргээ гүйцэтгэж чадна. Хүн бурханы эрч хүчээр хооллож чадвал, түүний амьдрал бурханлаг эмх цэгцэд байж чадна. Грёнинг өөрийнхөө тухай “Трансформатор”-ын үүрэг гүйцэтгэгч гэж бичсэн байдаг. Хүн бүр бурханы хязгааргүй хүчтэй энергээс чадах хэмжээгээрээ хүлээн авах боломжийг Бруно хуваарилдаг. Түүний эрч хүч хүлээн авах чадвар хязгааргүй. Яг ийм л байсан. Жишээ нь Розенхаймер Траберхофт олон мянган хүн нэгэн зэрэг анагаах эрч хүчийг мэдэрч, олныг хамарсан эдгэрэл явагдсан.
Бурхан, хүн хоёрын хоорондын холбоо тасрах үед
Бруно Грёнинг тайлбарлахдаа, “цахилгаан станц” Бурхан, “хүлээн авагч” хүн хоёр анхнаасаа л холбоотой байсан гэдэг. Дэлхий дээр хүн бурханы хүүхэд болохынхоо хувьд аавтайгаа маш дотно холбоотой амьдардаг байж. Харин хүмүүс Бурханаас зай авч эхэлсэнээс хойш бурханлаг эмх цэгцэнд байхаа больж, улмаар зовлон, шаналалд автсан юм. Ингээд бурхан, хүн хоёр холбогдохоо больсон. Цаг хугацааны явцад энэ ангал улам гүнзгий болж, хүмүүс түүн дээр гүүр тавьж чадахгүй болсон байна.
Ангал дээр тавигдсан Бурхан, хүн хоёрыг холбосон гүүр амьдралын шинэ мэдрэмжийг бий болгов
Бруно Грёнинг тэмдэглэхдээ: “яагаад гэвэл хүн өөрийнхөө зам, бурханлаг зам руу эргэж хэзээ ч очиж чадахааргүй болсон байсан, учир нь тэр зам руу хүргэдэг гүүр эвдэрсэн байлаа. Хүмүүс тойруу замаар яваад л, будилаад л – ингээд би бурханлаг зам руу очих гүүрийг барьсан, засварласан. Хэрвээ та энэ гүүрийг ашиглавал, гүүрээр явбал, та бурханлаг зам руу очиж, хамгийн хүчтэй, зөвхөн ганц л байдаг бурханлаг үйл хэрэгтэй холбогдон, тэнд үнэн, жинхэнэ, зөв, бурханлаг амьдралын эрч хүчийг хүлээн авч цаашдаа сайн сайхан, ялангуяа таны амьдрал эрүүл байх боломжтой болно.”
“Хэн тэр гүүрээр явна, тэр бурханлаг, үнэний замаар цааш явж, үнэхээр огт өөр мэдрэмжийг авч, өнөөг хүртэл тэнд юу байдгийг төсөөлж чадаагүй бүх зүйлээ харж гайхна. Тэнд л Та үнэхээр бурханлаг их үйл хэрэгтэй холбогдож эхэлнэ.”
Хэн Бруно Грёнингийн сургаалыг дагаж, бурханлаг эрч хүчийг авахад бэлэн болно, тэр өөрийн бие дээрээ Heilstrom-ыг мэдэрнэ. Амьдралын цоо шинэ мэдрэмж түүнийг татах болно: Өвдөлт, санаа зоволт, шаналал зэрэг бүгд замхарч, тэдгээрийн оронд эрүүл мэнд, хоорондын зохицох байдал, баяр баясгалан ирдэг. Бурхан холын хол оддын дунд залрах хүйтэн сэтгэлт шүүгч биш харин хүмүүнд туслахыг хүсдэг хайраар бялхсан сэтгэлтэй өөрийн тань аав гэдгийг хүн мэдэх болно. Ангал алга болно. Ингээд хүн эргээд анхны хүний хэвэндээ орно.