„Heilstrom“

Бурханлаг эрч хүчний эх ундрагаас гарах амьдралын урсгал

Bruno Gröning, Traberhof.

Грёнинг бол "Цахилгаан станц“ болох Бурхан, “Чийдэн” болох хүн хоёрын хоорон дахь “Трансформатор” юм

Бруно Грёнинг өөрийгөө Бурханаас шууд илгээгдэх, эдгэрэлд нөлөөлдөг оюун санааны эрч хүчийг дамжуулагч гэж нэрлэдэг. Энэ бурханлаг эрч хүчийг “Heilstrom” гэдэг.

Heilstrom-ын мөн чанарыг тэр зүйрлэл ашиглаж тайлбарлапаг. Бурханыг цахилгаан станцтай, харин хүнийг чийдэнтэй зүйрлэдэг. Хэрвээ станцаас цахилгаан чийдэнд очвол тэр асч, үүргээ гүйцэтгэж чадна. Хүн бурханы эрч хүчээр хооллож чадвал, түүний амьдрал бурханлаг эмх цэгцэд байж чадна. Грёнинг өөрийнхөө тухай “Трансформатор”-ын үүрэг гүйцэтгэгч гэж бичсэн байдаг. Хүн бүр бурханы хязгааргүй хүчтэй энергээс чадах хэмжээгээрээ хүлээн авах боломжийг Бруно хуваарилдаг. Түүний эрч хүч хүлээн авах чадвар хязгааргүй. Яг ийм л байсан. Жишээ нь Розенхаймер Траберхофт олон мянган хүн нэгэн зэрэг анагаах эрч хүчийг мэдэрч, олныг хамарсан эдгэрэл явагдсан.

Бурхан, хүн хоёрын хоорондын холбоо тасрах үед

Бруно Грёнинг тайлбарлахдаа, “цахилгаан станц” Бурхан, “хүлээн авагч” хүн хоёр анхнаасаа л холбоотой байсан гэдэг. Дэлхий дээр хүн бурханы хүүхэд болохынхоо хувьд аавтайгаа маш дотно холбоотой амьдардаг байж. Харин хүмүүс Бурханаас зай авч эхэлсэнээс хойш бурханлаг эмх цэгцэнд байхаа больж, улмаар зовлон, шаналалд автсан юм. Ингээд бурхан, хүн хоёр холбогдохоо больсон. Цаг хугацааны явцад энэ ангал улам гүнзгий болж, хүмүүс түүн дээр гүүр тавьж чадахгүй болсон байна.

Ангал дээр тавигдсан Бурхан, хүн хоёрыг холбосон гүүр амьдралын шинэ мэдрэмжийг бий болгов

Бруно Грёнинг тэмдэглэхдээ: “яагаад гэвэл хүн өөрийнхөө зам, бурханлаг зам руу эргэж хэзээ ч очиж чадахааргүй болсон байсан, учир нь тэр зам руу хүргэдэг гүүр эвдэрсэн байлаа. Хүмүүс тойруу замаар яваад л, будилаад л – ингээд би бурханлаг зам руу очих гүүрийг барьсан, засварласан. Хэрвээ та энэ гүүрийг ашиглавал, гүүрээр явбал, та бурханлаг зам руу очиж, хамгийн хүчтэй, зөвхөн ганц л байдаг бурханлаг үйл хэрэгтэй холбогдон, тэнд үнэн, жинхэнэ, зөв, бурханлаг амьдралын эрч хүчийг хүлээн авч цаашдаа сайн сайхан, ялангуяа таны амьдрал эрүүл байх боломжтой болно.”

“Хэн тэр гүүрээр явна, тэр бурханлаг, үнэний замаар цааш явж, үнэхээр огт өөр мэдрэмжийг авч, өнөөг хүртэл тэнд юу байдгийг төсөөлж чадаагүй бүх зүйлээ харж гайхна. Тэнд л Та үнэхээр бурханлаг их үйл хэрэгтэй холбогдож эхэлнэ.”

Хэн Бруно Грёнингийн сургаалыг дагаж, бурханлаг эрч хүчийг авахад бэлэн болно, тэр өөрийн бие дээрээ Heilstrom-ыг мэдэрнэ. Амьдралын цоо шинэ мэдрэмж түүнийг татах болно: Өвдөлт, санаа зоволт, шаналал зэрэг бүгд замхарч, тэдгээрийн оронд эрүүл мэнд, хоорондын зохицох байдал, баяр баясгалан ирдэг. Бурхан холын хол оддын дунд залрах хүйтэн сэтгэлт шүүгч биш харин хүмүүнд туслахыг хүсдэг хайраар бялхсан сэтгэлтэй өөрийн тань аав гэдгийг хүн мэдэх болно. Ангал алга болно. Ингээд хүн эргээд анхны хүний хэвэндээ орно.

Их эргэлт

Эхлээд өөрийгөө өвчнөөсөө салга, дараа нь эрүүл болоход итгэх

Tausende suchten die Hilfe bei Bruno Gröning am Wilhelmsplatz.

Бодлоороо өвчинтэйгээ зууралдаад байвал, түүнээс салахгүй

Бруно Грёнинг хүмүүсийг үргэлж “их эргэлт” рүү дууддаг байсан. Тэр хүмүүсийг сайн зүйлд итгэж, түүнийг хэрэгжүүлж сурахыг, харин муу зуршлаа хаяхыг ямагт уриалж байсан.

Тэр юуны түрүүнд өвчнийхөө тухай бодохгүй байхыг хүмүүсээс шаарддаг. Өвчин бол муу ундрагаас ирдэг бас муу зүйл гэдгийг тайлбарладаг. Тэгэхээр өвчинтэй зууралдана гэдэг өөрийгөө муу хүчинд өгч байна гэсэн үг. Энэ нь эдгэрлийн явцад саад болж, улмаар эдгэрэх боломжгүй болгоно. “Хэн өвчнөө бодно, түүнээсээ салж чадахгүй, энэ нь бурханлаг эрч хүчний замыг хаадаг.”

Хүн өвчнөөсөө өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй, түүнд өөрийн өмч шиг хандахгүй байх, харин ч түүнийг хамгийн муухай зүйл мэт үзэх. “Өвчин хүнд байх зүйл биш!”

Өвчнөө Бруно Грёнингид өгөх

Бруно Грёнинг хүмүүст таны өвчнийг авъя гэж санал тавьдаг: “Та надад өөрийнхөө өвчин болон санаа зоволтоо өг! Та ганцаараа үүнээс салж чадахгүй. Би таны өвчнийг таны өмнөөс үүрье. Гэхдээ та үүнийг сайн дураараа надад өгөөрэй, би танаас хулгайлж авахгүй.”

Хэрвээ та өвчнөө надад авч болохоор чөлөөтэй өгвөл их сайн байна; Хэрвээ та түүнтэйгээ зууралдаад байвал би юу ч хийж чадахгүй. Үүнийг бурханы хууль зөвшөөрөхгүй. ‘Чи хулгай хийж болохгүй!’ Хэрвээ би хүнээс хүчээр өвчнийг нь булааж авбал би нүгэл үйлдэх болно. Би хулгай хийж болохгүй! Хэн өөрийнхөө өвчинд хайртай байна, тэр түүнээсээ салж чадахгүй, харин хэн өвчнөө мартаж чадна, тухайн хүн зөвхөн бодлоороо биш мөн үйлдлээрээ өвчнөө өгвөл би түүнийг авч чадна. Та миний үгийг сонсох ёстой! Би таныг ятгахыг хүсэхгүй байна. Хэрвээ та надад өвчнөө өөрөө хүсч өгвөл би таны бүх зовлонг авна!”

Хүн эхлээд өөрийн дотооддоо эргэлт хийх хэрэгтэй.

Бруно Грёнингийн хувьд тухайн хүний дотооддоо хийх эргэлт ямар чухал болохыг Курт Трамплер (эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч)-ын бичсэн Их эргэлт номноос авсан доорх ишлэл тод харуулж байна: “Ядаж сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй, бурханы хуулийн дагуу амьдрахыг хүсдэг тийм хүмүүст ‘жинхэнэ бурханлаг эрч хүчээр эдгэрэл’ өгөх, харин муу хүчнээс салж чадахгүй байгаа хүнийг эдгэрлээс ангид байлгах хариуцлагыг бурханы өмнө би хүлээсэн гэж хэлэхийг Грёнингтой хувиараа уулзах бүртээ би байнга сонсдог байсан. “Болдогсон бол нэг хотын эсвэл нэг улсын бүх өвчтэй хүмүүсийг би эдгээмээр байна! Гэхдээ ингэснээрээ ялахаасаа ялагдах нь их биш үү? Өвчтэй мөртлөө муу хүмүүс эргэлт хийхэд бэлэн үү? Тэд нар дахин олж авсан эрүүл мэндээ буруугаар ашиглах уу? Үгүй! Эхлээд хүн өөрийн дотооддоо эргэлт хийх ёстой, чөтгөрийг өөрөөсөө гаргахад бэлэн байх ёстой, тэгсэнээр Бурхан руу хүргэх замыг олох болно. Үүний дараа л түүнд эдгэрэх хувь тохионо.”

Хүн анх үүсэхдээ өвчтэй байгаагүй

Бруно Грёнингийн хэлсэн доорх үг энэ санааг бататгаж өгөх ба өвчний үүсэлд тайлбар өгөх болно:

“Ер нь яаж яваад хүн өвчтөй болсон бэ? Анхны хүн өвчтэй байгаагүй. Хүмүүс муу зүйл хийж эхэлсэн бөгөөд үеэс үед энэ нь улам л ихэссэн. Энэхүү муу зүйл нь мөдхөн цаашдаа амьдарч болохооргүй болтол дордоно. Гэр бүл доторх хэрүүл маргаан, энх тайвнаар зэрэгцэн оршихоос илүүтэйгээр ард түмнүүдийн хооронд дахь дайн дажин! Энэ бүх санаа зоволт хүн төрөлхтөнд сэтгэлийн зовлон авчирдаг ба үүний үндэс улам гүн рүү ургах тусам хүмүүс өвчин тусаж байгаа юм. Нэг нь нөгөөгөө сэтгэлийн дарамтад оруулж байна. Хүмүүс өөрсдийгөө төрөлхийн байдлаас холдуулж, олон хүн Бурханыг бишрэн шүтэхээ больсон. Хэн бурханы замаас гарна, тэр өөрийнхөө эрүүл мэндийг алдана.”

Хүн Бруно Грёнингоор дамжуулан эрүүл мэндээ буцаан авахыг хүсвэл, тэр “Муу зүйл”-ээсээ салахад бэлэн байх ёстой. Мөн нуруун дээрээ үүрсэн муу бүхнээ, өвчнөө хаяад, “миний астем, миний үе мөчний өвчин г.м.” гэж дахин тэр талаар бодохгүй байх хэрэгтэй. Энэ бол тийм ч амар хялбар биш. Үүнийг хийхэд дотооддоо өөрчлөлт хийх шаардлагатай. Хүн өөрийн бодлоо үндсэндээ бүрэн өөрчлөх хэрэгтэй болно. Хүн сурсанаараа өвчнөө бодох биш харин эрүүл болно гэдэгт итгэсэнээр эдгэшгүй зовиур эдгэрэх болно.

“Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй”

Тусламж хайж буй хүмүүсээс Бруно Грёнинг юу хүлээж байсан! Логик сэтгэлгээ сайтай болгон ийм шаардлагыг үнэхээр хүлээн авах уу? Өвчтэй үе мөч эргээд яаж хэвийн болох, мэдээгүй болсон хөл, гар яаж хөдөлдөг болох вэ? Бруно Грёнингоор хамгийн энгийн эмчилгээ ч хийлгээгүй, мөн зовиур шаналгааныхаа талаар түүнд тайлбарлаагүй байхад түүнд өвчнөө яаж зүгээр өгнө гэж? Жирийн сэтгэдэг хүн бүрийн хувьд энэ бол доромжлол биш гэж үү?

Энэ бол Бруно Грёнингийн хүмүүсээс хүсээд бодит амьдрал дээр байгаа их эргэлт бөгөөд энэ нь шинжлэх ухаан ч болон логик бодлоос илүү дээд хүчийг бишрэн шүтэхийг хэлж байгаа юм. Түүний сургаал нь өнөөгийн улиг болсон материалист үзэл бодлоос огт өөр үндсэн зарчим дээр тулгуурлсан. Тийм учраас тэр “Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй” гэж байнга хэлдэг байжээ.

„Einstellen“

Бурханлаг Heilstrom-ыг хүлээн авахаар бие болон сэтгэлээ зөв бэлтгэх байдалд оруулах

Bruno Gröning mit HundHeilstrom-ыг Бруно Грёнинг эдгэрэхэд нөлөөлдөг оюун санааны эрч хүч гэж тодорхойлсон. Тэр бас ойролцоо утга бүхий анагаагч долгион, бурханлаг эрч хүч гэсэн үгийг хэрэглэдэг байв. Хүн яаж Heilstrom-ыг хүлээн авах, бурханлаг эрч хүчийг авахдаа өөрийгөө яаж нээж өгөх вэ? Бруно Грёнинг тусламж хайж буй хүмүүст дараах суух байдлыг зөвлөдөг: Гар, хөлөө зөрүүлэхгүй байх, гарын алгаа дээш харуулан гуян дээрээ тавих. Үүний зэрэгцээ бүх саад болж байгаа бодлоо орхих, зөвхөн өөрийн биед юу болж байгаад анхаарлаа төвлөрүүлэх. Үндсэн нөхцөл нь бишрэн шүтэж оюун санаагаа нээж өгөх явдал. Ийм байдалд хүн анагаач эрч хүчийг биеэрээ урсган оруулна. Бруно Грёнинг ийн хэлж байсан: “Бурхан бидэнд бүх л сайн болгоныг өгдөг. Бид харин түүний бидэн рүү илгээж байгаа бүгдийг өөртөө хүлээн авах хэрэгтэй. Үүнийг л - Та хий!”

Яагаад бидний биеийн байрлал чухал гэдгийг тэр тайлбарлахдаа: “Хэн нэгэн чөлөөтэй хөдөлж чадах биетэй ч, бие нь түүнийг байнга хөдөлгөөнгүй байлгах дуртай байдаг. Энэ бол дадал зуршлын хүч. Нэг хөлөө нөгөө өвдгөн дээгүүрээ давуулан тавих; мэдээж тухайн хүн өөртөө эвтэйхнээр завсар зайгаар тухлан сууж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн сайн, бурханлаг зүйлийг хүлээн авах яг тэр мөчид өөрт тухтай байдлаар сууж болохгүй. Харин яг тэр үед хүн өөрийгөө чөлөөлөн, алга хоосон, гараа дээш харуулаад суух эсвэл зогсох ёстой!“

Курт Трамплер (Эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч) өөрийн бичсэн Их эргэлт номондоо: “Чухал [...] зүйл бол дотоод сэтгэлээс гадна гадаад биеийн байрлал. Суухдаа нуруу тэгш, хөл, гараа зөрүүлж давхарлан байрлуулахгүй. Гараа хооронд нь шүргэлцүүлбэл Грёнингийн тайлбарласанаар биеийн дээд хэсгийн амьдралын урсгал тасарна. Хөлөө ачиж суувал биеийн доод хэсэгт мөн адил хохирол учирна. Хэн ийм алдааг зуршил болгоно, тэр аажмаар өөртөө таагүй өвчнийг дуудах болно.” гэж бичжээ.

Та өөрийн бие дотроо юу мэдэрч байгаадаа анхаарлаа хандуул

Эрч хүчийг ухамсартай хүлээн авч байгаа үйлдлийг Бруно Грёнинг “Einstellen“ гэж нэрлэсэн. Хүн Heilstrom хүлээн авахаар “einstellen” хийдэг. Хаана, хэзээ хийх нь хамаагүй. Харин амгалан тайван, саад болох бодолгүй, өөрийн биед юу мэдрэгдэж байгааг нэг бүрчлэн ажиглах нь хамгийн чухал. Бруно Грёнинг өөрийг нь сонсож байсан хүмүүсээс Та юу мэдрэв гэдгийг байнга асуудаг байсан.

“Та жинхэнэ, бурханы сувгийг хүлээн авах, тодруулан хэлбэл, олж авахын төлөө einstellen хийдэг. Яаж энэ сувгийг олж авахаа Та өөрөө тодорхойлно. Гэхдээ би байнга дахин дахин хэлэх болно, юу гэвэл, Та өөрийн биедээ үнэхээр анхаарал тавь, биеийнхээ эргэн тойронд биш, харин бие дотроо, өөрийн бие дотор юу болж байгаад анхаарал тавь.”

Хүн бүр өөрийн биедээ Heilstrom-ыг мэдэрч чадна. Нэг нь ирвэгнэхийг мэдэрч байхад, нөгөө нь хүйтэн эсвэл халууныг мэдрэнэ. Гуравдагч этгээд гар эсвэл хөлөө хөдөлгөх, дөрөв дэх нь чичрэх. Heilstrom хүлээн авсанаар хүн бүр өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд