1949 он - олон нийтийн анхаарлын төвд

Херфорд хотноо Бруно Грёнингийн үзүүлсэн нөлөө

тусламж хайгсад Грёнингийг бүчин авсан нь

тусламж хайгсад Грёнингийг бүчин авсан нь

9 настай Дийтер Хюлсманн удаан хугацаагаар хэвтэрт байлаа. Тэрээр булчингийн сулралын хүнд хэлбэрээр өвдөн шаналж, түүнийг үзсэн эмч, профессоруудын аль нь ч тусалж чадаагүй юм. Бруно Грёнинг тэр хүүг хүлээн авсны дараа хүү дахин алхаж чаддаг болсон. Инженер Хюлсманн хүүгийнхээ гэнэтийн эдгэрэлд баярлан зочноо гэртээ үлдэхийг хүссэн байна. Хюлсманн “гайхалтай хүн”-ээр бусад өвчтэй хүмүүст туслуулах үүднээс тэднийг гэртээ урихыг хүссэн байна.

Бруно Грёнинг энэхүү саналыг хүлээн зөвшөөрсөн ба өдрөөс өдөрт тусламж хүссэн олон хүн ирдэг болжээ. Улам л олон хүн Грёнингийн гайхамшигт үйлдлийг олж харж байлаа. Нэг их удалгүй түүний нэрийг амтай болгон хэлэх болсон. Сонин хэвлэлүүд “шидэт эмч”-ийн талаар мэдээлж, Британийн эзэмшлийн бүсэд тэр өдөр тутмын ярианы сэдэв болж байв. Мянга мянган хүн Вилхелмын талбай руу цуван, хүмүүс байшинг бүчин авсан байлаа.

Мюнхенер Меркюр өдрийн сонины Манфрэд Лютгенхорст 1949 оны 6-р сарын 24-нд бичихдээ: “Намайг үдээс өмнө 10:30-д Херфордод очиход, Вилхелмын талбайд байдаг хоёр давхар жижиг байшингийн урд мянгаад хүн цугларсан байлаа. Үгээр тайлбарлашгүй аймшгийн дүр зураг харагдаж байв. Үй олон тахир дутуу хүмүүс түрдэг тэрэгтэйгээ, зарим нь гэрийнхнээрээ өргүүлсэн, сохор, дүлий, оюун санаа болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд, настай эмэгтэйчүүд, залуу харчуул бүгд шахцалдан, ёолцгоож байлаа. Бараг зуугаад машин, том тэрэг, автобус зогсоол дээр байсан ба бүгд л холоос наашаа зорьж ирсэн байв.”

Саажилт, ходоодны түгжрэл, хараагүй хүмүүс: “Ноён Грёнинг намайг харсан, одоо би цоо эрүүл боллоо.”

Манфрэд Лютгенхорст цааш нь: “,Та эдгэсэн гэдэгтээ итгэлтэй байна уу?’ гэж би өвчтэй хүмүүсээс асуулаа. Тэд толгой дохино. ‘Та өчигдөр энд байсан ч болоосой’ гэж нэг нь хариулав. ‘Ноён Грёнинг Райнландын Фийрсэнд байсан. Энэ талбай дээр саажилттай таван хүн гарч ирээд эрүүл болоод гэртээ харьсан. Алсаас илгээсэн эдгэрэл - энэ талбай тэднийг эрүүл болгосон.’ Бусад өвчтөнүүд түүний хэлсэнийг баталж байв.

Би цаашаа хүмүүсийн дундуур орж, тэдний гайхалтай яриаг бичиж авч байлаа. Зөвхөн энэ тэмдэглэлээр ном бичихэд ч хангалттай. Намайг тамхи асааж байтал миний хажууд байсан нэгэн залуу: ‘Та нэг ширхэгийг худалдаач!’ гэлээ. Тэр цэргийн дүрэмт хувцас өмссөн байсан ба дээр Оросоос гэр рүүгээ харьж яваа хүн шиг харагдсан. Би түүнд тамхи өглөө. Тэр тамхиа асааж, зоригтойгоор ингэж хэлсэн юм: ‘Та намайг харж байна уу, би одоо бүхнийг өөрөө хийж чаддаг болсон.’ Ингээд тэрээр баруун гараа хуруунуудтай нь, мөн баруун хөлөө хөдөлгөж байлаа. ‘Таныг бас Грёнинг эдгээсэн үү?’ гэж би асуув. ‘Тиймээ, намайг Орост байхад баруун тал маань мэдээгүй болсон. Ноён Грёнинг намайг харсан, тэгээд би одоо эв эрүүл болсон. Би одоо ч гэсэн итгэж чадахгүй байна.’ Аз жаргалтайгаар тэрээр үе мөчөө хөдөлгөж байв.

Би дөчөөд насны буурал үстэй эмэгтэйн хажууд цугларсан хүмүүсийг зорилоо. ‘Мэдээж’ гэж тэр эмэгтэйн хэлэхийг сонсов. Тэр цааш нь ‘Намайг Ноён Грёнинг эдгээсэн. Би ходоодны маш том шархтай, өвчнөөсөө болж их турж эцэн, унтаж чадахаа больсон. Бид арван хоёулаа Грёнинг дээр орсон. […] Намайг тэр харангуут надад ходоодны шарх яг л чулуу шиг газарт унаж байгаа мэт санагдсан. Түүнээс хойш би ямар ч өвчингүй, таргалаад байгаа. Рентген зураг авахуулахад ходоодны шарх ул мөргүй алга болсон байна. Би өөрийгөө эмч нарын үзлэгээр оруулсан. Эмч нар үнэхээр гайхсан гэдгийг би та нарт хэлье!’

Эмэгтэй цааш үргэлжлүүлэн: ‘Энэ бол юу ч биш. Өнгөрсөн 7 хоногт энэ талбай дээр нэгэн хараагүй залуу байсан. Тэр хэдэн өдөр, шөнө хүлээсэн юм. Би байнга үүгээр ирж байгаа болохоор тэр хүнийг би анзаарч харсан. Би түүнийг өрөвдөөд хоолонд урьсан боловч тэрээр ‘Үгүй, хэрвээ ноён Грёнинг гарч ирвэл би тэр хормыг алдаж болохгүй’ гээд зөвшөөрөөгүй. Би түүнд талх авчирч өгөнгөө ‘би таныг вокзал явахад чинь тусалнаа’ гэхэд ‘Надад туслах шаардлагагүй, учир нь би ганцаараа вокзал руу явдаг болно’ гэсэн дээ. Дараа нь би өөрийнхөө нүдээр харсан. Ноён Грёнинг гарч ирэхэд тэр залуу ‘би харж чадаж байна’ гэж хашгирч байлаа. Үнэхээр түүний нүдний бүрэлзүүр алга болсон байсан. Тэрээр надад намайг ямар цүнх гартаа барьж байгааг хэлсэн. Мөн тэрээр: ‘тэнд машин явж байна, машины дугаар нь тэр байна’ гэж хэлсэн. Дээр нь бас би ганцаараа вокзалыг олж чадна гэсэн. Ойр зогсож байсан хүмүүс баярласандаа уйлцгааж байлаа” гэсэн ярьсан юм.

Төрийн байгууллагууд ба эмч нарын холбооноос эмчлэх хориг тавьсан нь

Тун удалгүй төрийн байгууллагууд, ялангуяа эрүүл мэндийн газраас энэ байдлыг сонирхох болсон. Шалгалтын комисс байгуулагдаж, Бруно Грёнингд эмчлэх хориг тавьсан юм. Зарим нөлөө бүхий эмч нар түүний эвлэршгүй дайсан болов. Тэд бүхий л хүчээ дайчлан, түүний үйл хэрэгт хориг тавьж, эдгээх чадварт нь шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийх ёстой гэж шаардсан юм. Хоригийн цаана ямар сонирхол байгааг оролцсон эмч нарын дараах тайланд тодорхой байдаг: “Грёнинг юу хүссэнээ баталж болох боловч түүнд хүн эмчлэх зөвшөөрөл өгөхгүй.” “Грёнингтэй хамтран ажиллах нь эмч нарын мэргэжлийн нэр төрийг гутааж байна.” 6 дугаар сарын сүүлээр тэрээр Хэрфордоос явах ёстой болсон. Эмчлэх зөвшөөрөл авах түүний бүхий л хүчин чармайлт бүтэлгүйтсэн юм.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд