“Сайн” ба “Муу” туйлууд

Хүн энэ туйлуудын дунд амьдардаг бөгөөд байнгын сонголт хийж байдаг

bild23Хэрвээ хүн чөлөөт хүслийнхээ дагуу шийдвэр гаргах боломж олдвол, тэр өөрөөсөө: Ямар сонголтууд байна вэ? гэдгийг асуудаг. Бруно Грёнинг энэ талаар ийн хэлж байсан: “Найз нар аа, хүн сайн, муу хоёрын дунд амьдардаг гэдгийг дутуу үнэлж, бас мартаж болохгүй. Яг дунд нь шүү. Сайн нь ч, муу нь ч байгаа тэр орчинд хүн амьдардаг, шийдвэр ч гаргадаг.”

Хүн сонголтоо хийнэ. Тэр сайн эсвэл муу зүйл хийж чадна. Хажуугийн хэн нэгэн нь хүнд байдалд орсон байхад хүн түүнд тусалж чадна, мөн хажуугаар нь анзаарахгүй яваад өнгөрч болно эсвэл бүр түүний зовлонгоор тоглож чадна. Тэр өөрөө юу хүснэ түүнийгээ л хийнэ. Хүн амьдралдаа санаатай болон санамсаргүйгээр сайн эсвэл муу замаар явах сонголт хийх салаа замын уулзвар дээр зогсож байдаг. Хувь тавиланг ихэнхдээ өдөр тутам тохиолдох үйл явдлууд тодорхойлдог.

Жишээ нь: хэрвээ хүн үнэн үг хэлсэнд уурлан найзаасаа холбоогоо таслах, даргатайгаа муудалцсанаас болоод ажлаа өгөх, бардам зангаасаа болоод нэг л удаа тохиолдох саналаас татгалзвал ямар байх вэ? Гэнэтийн гаргасан шийдвэрээсээ болоод хожим нь гэмшээд ч барахгүй, буцааж хэвэнд нь оруулж болохгүй зүйлийг маш олон хийдэг. Нүд ирмэхийн зуурт л ирээдүйн бүхэл бүтэн амьдралыг сайн эсвэл муу болгож чадна.

Бүтээх болон сүйтгэх эрч хүч

Яаж энэ хийгдэх вэ? “Сайн”, “Муу” ойлголт юуг илэрхийлдэг вэ? Хүний бүхий л амьдрал түүний сохороор хийсэн санамсаргүй үйлдлийн бүтээгдэхүүн биш гэж үү?

Бруно Грёнингийн хэлсэнээр Сайн зүйл Бурханаас ирдэг. Муу нь түүний эсрэг талаас ирнэ: Чөтгөрөөс! Энэ үнэхээр байдаг бөгөөд түүний зорилго нь сайн сайхан, бурханлаг бүхнийг устгахад оршино. Бруно Грёнинг: “Сайн сайхан, бурханлаг бүхнийг устгахыг хэн хийж байна, хэн хийхгүй байна? Өвчин хаанаас ирдэг? Энэ дэлхий дээр өвчин яагаад улам ихсээд байна? Та юу хүссэнээ ав даа, ямар нэгэн жимс эсвэл өөр нэгэн амьтай зүйл. Түүнийг чинь бүгдийг нь сүйтгэхээр Чөтгөр байнга л оролдоод байя гэж бодъё. Хүмүүсийг зовоох бүх зүйл түүнд байдаг.

“Чөтгөр, энэ дэлхий дээр амьдарч байдаг бөгөөд тэр Сайн болон Бурханлаг бүхнийг сүйтгэхийн тулд бүгдийг туршдаг.”

“Хаана Бурхан, тэнд хайр, хаана чөтгөр, тэнд дайн дажин.”

Оюун санааны ертөнцөд хоёр туйл бие биенийхээ эсрэг оршин байдаг. Бурхан өөрөө амьдрал, харин чөтгөр амьдралыг сүйтгэхийг хүснэ. Тэдэнд өөр өөрийн оюун санааны арми байх ба тэд бие биений эсрэг тэмцлээ бүх хүчээ дайчлан хийдэг. Хоёр тал хоёулаа хэмжээлэшгүй их энергитэй. Тэдний тухай Бруно Грёнинг энгийн үгээр ийн тодорхойлсон байдаг: “Бурханлаг эрч хүч бүтээгч бол, муу, чөтгөрийн эрч хүч бол сүйтгэгч.”

Энэ хоёр эрч хүчийг хүн өөрөө хүлээн авч, биедээ болон сэтгэлдээ нөлөөлүүлж чадна. Нэг нь хүчтэй бөгөөд бүтээгч, нөгөө нь сулавтар бөгөөд сүйтгэгч. Эерэг эрч хүч эрүүл мэндийг өөртөө агуулдаг бол сөрөг хүч нь өвчин тээж явдаг.

Өвчин бол Бурханы шийтгэл биш, харин буруу бодол, муу үйлдлийн үр дагавар

Бруно Грёнинг өвчин бол муу эрч хүчнээс ирдэг болохоос олон хүний баталдаг шиг Бурханы шийтгэл биш гэж хэлсэн байдаг. Ийм бодлуудыг Бруно худал хуурмаг зүйл гэж үздэг бөгөөд үүнийг бүр мөсөн үгүйсгэсэн юм. Бурхан шийтгэдэггүй! Өвчин бол муу бодлын болон муу үйлдлийн үр дагавар мөн. Хэрвээ өвчний шалтгаан нь өөрчлөгдвөл, хүнд үзүүлэх нөлөө нь мөн алга болно. Энэ бол Бурханы хүсэл.

“Хүмүүсийн итгэдэг шиг, өвчин Бурханы шийтгэл гэдэгт итгэж болохгүй. Хэрвээ хүүхэд эцэг, эхийнхээ гэрийг орхин явбал эцэг, эх нь хүүхдээ тэврэн, түүнийг хамгаалж чадахаа болино. Яг үүнтэй адил бид өөрсдийн эцгээ орхисон. Бид Бурханы хүүхэд гэдгээ мартаж болохгүй. Зөвхөн Тэр бидэнд тусалж чадна! Хэрвээ бид түүн рүү явах замаа дахин олбол Тэр бидэнд туслана.”

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд